
Долоо хоногийн дараа улсын баяр наадам болно. Дагаад хамгийн их яригддаг сэдэв нь үзүүр, түрүүний таамгаас эхлээд үндэсний бөх тойрсон агуулга. Өнөө жил 1024 бөх барилдуулахаар болсон нь бөх сонирхогчдын дунд талцал үүсгээд байна.Талцаж, маргалдаж буй хоёр шалтгаан бий.
Нэг нь хоёр тэгш ой давхцаагүй жил хэний эрх ашигт нийцүүлж 1024 бөх барилдуулахаар болсон талаарх хардлага. Нөгөө нь бөхийн барилдааныг 10-нд эхлүүлж, гурван өдөр үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэр нь баяр наадмын хууль зөрчиж байгаа эсэх. Нийгмээрээ үг хаялцаж буй эдгээр шийдвэртэй холбоотой хуулийн зохицуулалт хийгээд үүний цаана гээгдэж буй агуулгыг хөндье.
Хууль эрх зүйн зохицуулалтаас эхлэн асуудлыг хөөе.
#1 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-т "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" гэж заасан.
Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож буй. Өөрөөр хэлбэл, 512 бөх барилдахаар хуульчлагдсан хугацаа таарчээ. Гэтэл заавал 1024 бөх барилдуулна гэж зүтгэх хэний "захиалга" вэ.
#2 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.2-т "Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ" гэжээ.
Эндээс харвал Улсын баяр эхлэх хууль ёсны хугацаа нь долоодугаар сарын 11-ний өдөр байна. Гэтэл баяр наадмын комсс үндэсний бөхийн барилдааныг гурван өдөр сунгаж явуулахаар шийдээд буй.
#3 Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа болно. Харин долоодугаар сарын 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 5-10 даваа болох юм.
Тооны цаана гээгдэж буй агуулга буюу өв уламжлал, үндэсний спортын үнэ цэн
Биднийг ийн 1024 эсвэл 512 бөх, хоёр өдөр барилдах ёстой, гурван өдөр үргэлжлэх нь зөв, буруу гэж мэтгэлцээд өнгөрөх зуурт мартагдаж боломгүй олон агуулга ард хоцорсоор. Энэ бол өв соёл, үндэсний спортын үнэ цэн, үндэсний дархлаа.
Үндэсний их баяр наадам бол туурга тусгаар Монгол Улсын түүхэн ойн өдрүүд төдийгүй дангааршил, ондоошлын чухал "индекс". Энэ өдрүүдэд монголчуудын үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ дэвэрдэг. Үүнийг өдөөгч хийгээд бэхжүүлэгч нь эрийн гурван наадам. Тэр дундаа наадмын бөхийг хүн бүр сэтгэл догдлон хүлээдэг.
Харин өв соёлын түүчээ болсон үндэсний бөхийн нэр хүндийг допингийн хэрэглээ, цолны найраа доош татдаг. Үүнээс хэдий чинээ сэргийлж чадна төдий чинээ уламжлалт спортоо, соёл уламжлалаа хамгаална. Гэтэл 1024 бөх барилдуулж гурван өдөр сунжруулан барилдуулах нь үүний яг эсрэг үйлдэл боллоо гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй.
Нэг. Наадмын тухай хууль зөрчиж, хууль дээдлэх зарчмаас "ухарч" байна.
Хоёр. 1024 бөх бүрдэхгүй цэргийн албан хаагчдаар "нөхөөс хийнэ". Ингэснээр давааны тоо л нэмэгдэхээс чанарт өөрчлөлт гарахгүй. Харин цол горилж буй болон ахиулах хүмүүст ашигтай. Ерөөс 512 бөхийн барилдаанд ч бөхийн тоо хүрэхгүй нэгийн даваанд аварга, арслангууд цэрэгтэй зодоглосон хүч тэнцвэргүй барилдаан үзэгчдийг уйдаадаг.
Гурав. Цолны давааны өмнө бүтэн өдөр өнжих нь цолны найраа хийх, өгцөө авцаагаа тохироо сул хугацаа гаргаж өгсөнтэй жил болов. Улсын аварга С.Мөнхбатаас эхлээд үүнийг эсэргүүцэж, найраанаас ангид байхын тулд наадамд зодоглохгүй гэдгээ мэдэгдээд байна.
Эцэст нь, энэ мэт хийдэл нь үндэсний бөхийг цаг үеэсээ хоцорсон болхи харагдуулна. Цаана нь өв соёл тээгч бөхчүүдийн үнэ цэн хийгээд иргэдийн итгэл үнэмшил, үндэсний үзэл, сэтгэлгээний агуулга хөндөж буй. Угтаа барилдах бөхийн тоонд бус барилдааны чанар, зохион байгуулалтад төвлөрөх нь зүй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсад хууль дээдлэх ёсыг халаад, түүнд нь иргэд дасал болчихсон.
Энэ маш ноцтой хортой. Хөгжих эс хөгжих асуудал.
Үндэсний бөх ингээд утгаа алдаж байгаа юм.
улам л тэнэг мулгуу шийдвэрүүд гаргадаг болоод байх юм, яачихдаг юм бол ?
Үндэсний бөх, үндсэн морин уралдаан хоёрыг МАН -АН мафиууд бузралаж дууссан!! Бөхчүүд маань яг МАН -АН мафиуудын адил адгийн сэтгэхүйтэй адийн хүсэлдээ автсан албин чөтгөр үүд болжээ харамсалтай!!!
П. даваажаргалын бичсэн гаргалгаа үндэслэлүүд үнэм шил муутай, худлаа гөрдлөгөөр дүүрэн, хүлээж авах бо ломжгүй зүйлүүд бнаа.
1. Их Монгол Улсын 820 жил гдг чнь яах аргагүй их тэгш ой шүү дээ !
2. Хурдан морьны уралдаан 10-нд эхэлчихдэг ш дээ.
3. Цэрэг чнь харин ёстой ид спортын насан дээрээ яваа эр хүн биз дээ .
4. Наадам бол үндэсний эх оронч үзлийн дархлаа гээд л байдаг, тэр дархлаа нь заавал хоёрхон өдөрт гялс гээд өнгөрч байх ёстой юмуу, арай урт уужуу байхад юу нь буруу бна ?
5. Наадамд уралдаж бгаа морьд арай хурдан давхих тусам тусгаар тогтнолын баталгаа алдагдана гэж тэ нэгтдэг зарим уяач нэртэй дебилүүд шиг сэтгэхээ больцгоогооч, таминь ээ !
Монголын үндэсний бөх үнэндээ цаг ирэх тусам үнэ цэнэгүй болж байгаад харамсаж сууна даа!!!
1024 барилдаж 10 давж аварга цол авах, 512 бөхөд 2 түрүүлж аварга цол авах нь чанарын хувьд асар ялгаатай юм ш дэ. Би хувьдаа1024 барилдуулахыг дэмждэггүй.
Ингэж олон хоног баярлах хэрэг байна уу баярын өдөр амралтын өдөр таарна л биз яг хаашаа яваад байна даа
Үнэ цэнэгүй мөнгө хүүлэгч төр, бөх, морь, !!!! Монгоочууд нийтээрээ бэрд болсон бузрууд !!!
Хуулиа л дээдэл. Урьд нь 2 өдөрт барилдаж болоод л байсан. Энэ жил яагаад заавал 1024 гэж.
Дангаар шил одоо шил гэж нэг их яридаг болждээ урьд нь 1024 зөндөө л барилддаг бсан юун болхоо байчив
Тооны араас хөөцөлдсөөр чанаргүй баахан арслан аваргуудтай болж байна даа
Тэгш ой гэх. 105 бол тэгш биш
өмнө нь 5 өдөр барилдаж байсан түүх байдаг юм билээ, 3 өдөр барилдаж болно ш дээ.
биеэ үнэлэгч новшнууд