НИЙГЭМНийгэм мэдээ

Бөхийн холбооны “Их эе” хурал ирэх баасан гарагт болно

Орон нутгаас оролцох бөхийн холбооноос таван төлөөлөгчийн нэрийг тавдугаар сарын 13-ны дотор мэдэгдэхээр болжээ. Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал тавдугаар сарын 15-нд болно. Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.

Орон нутгаас оролцох бөхийн холбооноос таван төлөөлөгчийн нэрийг тавдугаар сарын 13-ны дотор мэдэгдэхээр болжээ. МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байна. Тэрээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байна. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Buzar hulgaichuud

Зочин
Зочин

МҮБХ-ны удирдлагад арай болвсролтой хүн олж тавих хэрэгтэй, бөхчүүд дотроосоо нэмэргүй, ховын тулам нууд...

Холбоотой мэдээ

Back to top button