
Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдахаар болжээ. Тавдугаар сарын 01-нд тус барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.
Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой аж. Түүнчлэн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох юм байна. Мөн жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.
Түүнчлэн уран гараа, дэвээтэй бөхийг шалгаруулах аж. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 27-нд UNIQ аппликейшнээр бүртгэх бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны дотор бүртгүүлбэл хураамж ₮30 мянга, дөрөвдүгээр сарын 27-ны дотор бүртгүүлбэл ₮50 мянгын хураамж авах юм байна.
Б.АЗЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилдахад голч дүнгээр үхсэн балтуушаа хийдийн, сэмүтийн новшууд
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud