СПОРТ

Л.Отгонбаатар гавьяат цолныхоо найрны үеэр Ц.Шийрэв багшдаа автомашин бэлэглэв

Монголын өнөө цагийн хамгийн шилдэг жүдочдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны жүдоч Л.Отгонбаатар Гавьяат цолны найраа хийлээ. Цолны найрныхаа үеэр тэрбээр амжилтын төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа, анхны дасгалжуулагч Ш.Шийрэв багшдаа машин бэлэглэн, хүндэтгэл үзүүлжээ.

Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү, улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нарын төрсөн дүү Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэн, өдгөө ч амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна.

Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцож байхдаа багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-20 11:30

Mundag, ulam ih amjilt husie bagsh shavi 2-t

Зочин
Зочин
2021-12-20 11:37

Одооболно цаашдаа дуусаа

Зочин
Зочин
2021-12-20 15:29

воов багш шавь 2т амжилт хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button