Нийгмийн

Өндгөн хэлбэртэй АВС

Хүн нас барсан ч байгальд хөнөөл учруулсан хэвээр байдаг. Тухайлбал авс бэлтгэх мод, төмөр, цемент гэх мэтчилэн олон зүйлс байгаль орчны бохирдлын нэгэн шалтгаан болсоор байдаг билээ. АНУ-ын Теннессигийн их сургуулийн Био инженерчлэл, хөрс судлалын багш Женнифер Де Бройн “Оршуулга хийхээр зарцуулдаг эд материалыг үйлдвэрлэхийн тулд асар их энерги шаарддагаас гадна тэдгээр зүйлс байгальд асар удаан хугацаанд задралд орохгүйгээр оршиж бохирдол үүсгэж байдаг” хэмээжээ.

Яг энэ асуудлын шийдлийг итали загвар зохион бүтээгч Раоул Брецель болон Анна Чителли нар олсон ажээ. Тэд өндөг хэлбэртэй органик авсанд талийгаачийн биеийг хийснээр задрах үедээ зулзаган моддыг тэжээх бордооны үүрэг гүйцэтгэх боломжтойг дурдсан байна. Тэдний Capsula Mundi буюу "Дэлхийн капсул” хэмээн нэрийдсэн энэхүү бүтээл нь талийгаач булшны чулуунаас өөр зүйлгүй болон үлдэх бус эх дэлхийд ахин нэгэн амьдрал бэлэглэх мод болон үлдэх боломжийг олгож буй.

2003 онд Salone del Mobile нэртэй Миланы алдарт загварын яармагт оролцох үедээ тэд асар их хэмжээний тавилгын хаягдал гарч байгааг олж анзаарсан бөгөөд тухайн үед л дэлхийн капсул төслийн санаа анх орж ирж байсан гэжээ. “Орчин цагт шинэ бүтээл гаргана гэдэг тун хүндрэлтэй. Харамсалтай нь хүмүүс шинэ бүтээлийн төлөө ирээдүйд ямар хор уршиг гарах, ямар хог хаядал давхар үүсч буйг анзаардаггүй. Бидний энэхүү төсөл нь ирээдүйд өсөн нэмэгдсээр буй байгаль орчны хог хаядлыг эсрэг тэмцэх зорилготой. Хүмүүс үхлийн талаар бодохыг хүсдэггүй учраас энэ талаар шинийг санаачлах тун дургүй байдаг. Бид үүнийг л анзаарч дутагдаж буй зүйлийг бодит болгохоор шийдсэн нь энэ юм” хэмээн зохион бүтээгч Раоул Брецель өгүүлжээ.

Одоогийн байдлаар зөвхөн үнс, чандар хийх зориулалт бүхий капсул гараад байгаа бол дараагийн удаад цогцос шууд хийх зориулалттай капсулыг бүтээхээр ажиллаж буй. Ажиллах зарчмын хувьд газрын хөрсөнд байх бактериуд капсулын био-пластик ёроолыг задалж, дотор нь буй органик материалыг химийн тэнцвэртэй байдлаар газарт шингэх боломжийг олгоно гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x