С.Чулуунд холбогдох соёлын өв завшиж, үрэгдүүлсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Өнгөрсөн 11-р сард ЭЦА-наас Чингис хаан музейн захирал С.Чулууны ажлын байранд нь нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн.
Түүний ажлын байранд нэгжлэг хийсэн даруйдаа хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг цагдан хорих саналаа ЭЦА-наас прокурорт хүргүүлсэн ч тухайн үед прокурор татгалзсан учраас түүнийг гадуур шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл ЭЦА-наас түүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ.
-600 ГАРУЙ ХУУДАС ТҮҮХЭН НАМТРЫГ ШУУД СКАЙНЕРДАЖ, БНХАУ-Д ХЭВЛҮҮЛЖЭЭ-
Түүнийг Өндөр гэгээн Занабазарын намтрыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан БНХАУ-д ном болгон хэвлүүлсэн гэх хэргээр ийн шалгуулж буйг эх сурвалжууд мэдээлсэн.
Тэрбээр Үндэсний төв номын сангийн сан хөмрөгт Өндөр гэгээн Занабазар болон Богдуудын намтарт холбогдох хосгүй үнэт жагсаалтад орсон таван намтрыг ямар нэг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-д хэвлүүлсэн байна.
Энэ нь Монгол Улсад хадгалагдаж байгаа цөөхөн хэдэн судар бөгөөд 17-20-р зууны эхэн үеийн монгол түүхчид өөрсдийн гараар бичиж үлдээсэн намтар хийгээд Богдуудын үйл ажиллагаа, бодлого зэргийг тайлбарласан судар юм байна.
Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр 600 гаруй хуудас уг намтрыг шууд скайнердаад “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” гэсэн нэрээр Б.Оюунбилэг, С.Чулуун гэсэн автораар Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн шинэчлэлийн хороонд хэвлүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ядаж энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй энэ чулуун гэж нөхөрийг бүх насаар нь хорьсон ч болохоор бна
Huurhii z##luul nom hevluulsen gej diktatur uls uu gadniihand nudnii bulai boloh ni dee. Tom hulgaichuudaa harahgui
түүхээ хулгайлан худ�##�дсан новш, ардын нам ийм хулгайчаар сайд хийлгээд
neg l ikh tom khun sagsuuraad yavaad bsan ....tuukhiin khulgaich bjee... chaavaas gej dee...akademich ch gekh shig ...nudnii bulai
Гадны тагнуул байна л даа уг нь.Манайх бол яахав тогтоож чадахгүй болохоор ийм зүйл ангиар яллаад л өнгөрөх байх.Эрдэмтэн энэ тэр гээд байгаа юмаа бас.Хөрөнгийг нь ш�##�гаж үзэх хэрэгтэй.