НИЙГЭМ
Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрийн зайд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөл өглөөний 5.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.