
Мексикийн эрэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч азаар ямар нэгэн хохирол учраагүй байна. Тодруулбал, Мексикийн баруун өмнөд эргийн ойролцоо лхагва гараг /2021.12.22/-т 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв.
Албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь 203,3 мянга гаруй хүн амтай Мексикийн Халиско мужийн Пуэрто-Вальярта хотоос баруун өмнө зүгт 286,9 км-ийн зайд болсон байна. Харин голомт нь арван км-ийн гүнд болсон аж.
Ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд цүнамигийн аюул заналхийлэл байхгүй гэж эх сурвалж мэдээллээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.