Харвардын Их Сургууль 2026 он хүртэл элсэлтийн оноо шаардахгүй болов

“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал үргэлжилж буй энэ цагт ахлах сургуулийн сурагчдад шалгалт өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Харвардын Их Сургуульд элсэн ороход шаардлагатай SAT болон ACT оноо шаардахгүйгээр суралцах хүсэлт гаргах боломжийг олгож байна хэмээн Харвардын Их Сургуулийн албан ёсны интернет хуудсанд нийтэлжээ.
Цар тахлын улмаас одоо шинээр элсэх оюутнуудыг зөвхөн элсэлтийн өргөдлийг нь үндэслэн элсүүлэх аж. Тиймээс өмнө нь мөрдөгдөж байсан стандарт шаардлага тогтоолгүйгээр элсэн орох боломж бүрдэнэ гэсэн үг.

Элсэн орох өргөдөлд ахлах сургуульд байхдаа гаргасан сурлагын болон хувийн ололт, амжилт, ирээдүйн төлөвлөгөө, зорилгынхоо талаар тодорхой бичин илгээх юм байна.
Харвардын Их Сургуулийн шалгууруудын нэг бол дан ганц хичээл гэлтгүй хичээлээс гадуурх үйл ажиллагаа, олон нийтийн оролцоо, ажил эрхлэлт, гэр бүлийн үүрэг хариуцлага зэрэг ололт амжилтын туршлагаа өргөдөлдөө дурдах ёстой байдаг.
Харвардад элсэх орох хүсэл сонирхолтой байгаа ахлах сургуулийн сурагчид “КОВИД-19”-ийн улмаас шалгалтын сайт руу нэвтрэх боломж хязгаарлагдмал хэвээр байгааг ч анхааралдаа авна гэдгийг ч дурджээ.
Харвардын их Сургуулиас гадна АНУ-ын шилдэг зуун урлагийн коллеж, их сургуулиудын 90 гаруй хувь нь энэ жилийн хувьд мөн элсэлтийн босго оноо заавал шаардахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь, 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулбал шалгалт өгсөн сурагчдын хувь оноо АСТ 22, SAT онооны хувь 32 хувиар буурсантай холбоотой.
(Эх сурвалж: College.harvard.edu)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.