Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын шаардлагыг биелүүлээгүй Харвардын хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаажээ

АНУ-ын Боловсролын яам даваа гарагт /2025.04.14/ Харвардын их сургуульд олгосон хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан байна. Доналд Трамп тус их сургуулийг DEI буюу эмэгтэйчүүд, яс үндэс болон хүйсийн цөөнхийн бодлогодоо гүн өөрчлөлт хийхийг шаардсан. Энэхүү шаардлагыг эсэргүүцсэнээс хэдхэн цагийн дараа Боловсролын яам санхүүжилтийг нь царцаасан байна.

Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер даваа гарагт захидал бичихдээ энэхүү шаардлага нь холбооны засгийн газарт Харвардыг хянах боломж олгож, мэдлэгийг эрэлхийлэх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой хувийн байгууллага болох сургуулийн үнэ цэнд заналхийлнэ гэжээ. Үүний дараа Боловсролын яамны еврей хүмүүсийг гадуурхаж буй явдалтай тэмцэх ажлын хэсэг мэдэгдэл хийхдээ Харвардад олон жилийн турш олгох 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт, 60 сая ам.долларын үнэлгээ бүхий гэрээг царцааж байна хэмээсэн юм.

Трампын захиргаа АНУ-ын их сургуулиудыг хэт зүүний үзэлд автсан хэмээн буруутгаж, бодлогодоо өөрчлөлт хийхийг шаардаж буй. Энэ ажлынхаа хүрээнд тус захиргаа хэд хэдэн их сургуульд олгох олон зуун сая ам.долларын холбооны засгийн газрын санхүүжилтийг царцаасан байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2025 14:44

Жомбого Трамп

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 15, 2025 17:36

Боловсрол олоход саад.учруулах ТРАМП бодлого
бизнес болжээ.!?

Холбоотой мэдээ

Back to top button