АНУ иргэддээ энэ сараас эхлэн үнэгүй ковидийн шинжилгээ авч өгнө

Энэ сараас эхлэн америкчууд ковидин шинжилгээг үнэ төлбөргүй захиалах боломжтой болох аж. Тун удахгүй АНУ-д баярын улирал эхэлж, иргэд найз нөхөд, гэр бүлээрээ цугларч эхлэх тул ийм алхам хийжээ. АНУ-ын өрхүүд “COVIDTests.gov”-оор дамжуулж дөрөв хүртэлх тест захиалж болно.
АНУ-ын зохицуулагчид өнгөрсөн сард шинэчилсэн ковидийн вакциныг баталсан юм. Тус вакцин нь шинээр эргэлдэж буй ковидийн төрлийн эсрэг тэмцэхэд зориулж бүтээжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тэрхүү вакциныг зургаан сар ба түүнээс дээш насны хүмүүст тарихыг санал болгосон байгаа.
Ихэнх америкчууд өмнө нь халдвар авч эсвэл вакцин тариулж байсан тул тодорхой хэмжээний дархлаатай байгаа. Гэхдээ тэр хамгаалалтын дархлаа нь сулардаг. Өнгөрсөн жилийн намар АНУ-д хийгдсэн вакцин нь одоо тархалтад байхгүй, коронавирусийн өөр хувилбарт зориулсан байсан юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.