Яруу найрагч Б.Болорцэрэнгийн Болорцом өргөсөн шүлэг

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ны орой Яруу найрагч Б.Болорцэрэн "Болор цом-39 наадмын цомыг өргөсөн. Эл шүлгээ хоёр хоногийн өмнө ижийгээ бурхан болсны дараа бичсэн байжээ. Шүлгийг хүргье.
Шүлэг бичихгүй л бол...
Шүлэг бичихгүй удвал хар дарна
Шүд уналаа гэж
Шүлэг бодохгүй өнжвөл хар санана
Зүүд хэллээ гэж
Шүлэг уншихгүй удвал зүс алдна
Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна
Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт
Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт
Ээжээс ч их бодогдоод ирэх
Ханиас ч илүү санагдаад үлдэх
Энэ шүлгийг хэн илгээнэ вэ
Ээж минь л байх...ээж л байх
Ургахаа умартдаггүй наран шиг
Урсахаа мартдаггүй мөрөн шиг
Шүлэг бодоогүй өдрийг санахгүй
Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй
Ээж болсон өдөр минь шүлэг
Ээжгүй болсон өдөр минь шүлэг
Ааваа баярлуулах ганц зам
Амьд яваа минь шүлэг мэт
Шүлэг бичихгүй л бол
Эхийн ачийг санахгүй би
Шүлэг бичихгүй л бол
Элдэв өвчнөөс салахгүй би
Номын сангаа эмийн сангаар солино
Номын мөрөө ховын үгээр хөөнө
Ой санамж,үнэр амтаа алдана
Охин үр, үндэс угсаагаа ч мартна
Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч
Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй
Эр буруулавч нэр хөөдөвч
Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй
Ийм болоод л
Өглөөг нүүр бардам угтна
Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй
Өнгөрсөнөөс харамсал үл олно
Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай
Наран жаргаад хаачдагийг мэдэх үү
Надад шүлэг авчирахаар явдаг юм
Найрагч охинтой гэж гүн итгэсэн
Ээжээс бэлэг аваад ирдэг юм















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохой ох
шүлэг мөн үү
Сэтгэл зүрх хөдөлгөх уран яруу найраг хаачив?
Shal utgagui yum
Mgl humuus eruul uu yu boljiinaa
Энэ юу вэ? шүлэгиүү
Болор цом авсан шүлгээ оруулаа ч.
Захын мөр холбоод утга уянга байхгүй шүлэгч нэртэй яруу нөйрагч нараас үалхаж байна.