СПОРТ

85 настай Ц.Раднаа Австралид дахин түрүүлж, тав дахь дээд амжилтаа шинэчилжээ

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Ганц ч амралгүйгээр Зайсан толгой дээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа юм.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Азийн АШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Австралид болж буй мастеруудын олон улсын   тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр тэрбээр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ. Ц.Раднаа гуай Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Дэлхийн дэвжээн дээр гайхамшигтай амжилт гаргаж Монгол эх орныхоо нэрийг дахин дуурсгасан Раднаа гуайдаа баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! Та Монголын бахархал. Гайхамшигтай. Баярлалаа таньд. Төрийн далбаагаа мандуулаад гүйж явах ямар сайхан харагдаж байна гээч. Урт наслаж удаан жаргаарай. Таныг дараа дараагийн амжилтууд хүлээж байна. Монгол төр харамгүй шагнана гэж найдаж байна.

    1. Монгол төр уламжлалт ёсоо умартт үгүй Ц.Раднаад дэлхийд байгуулсан гавьяаг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар өгнө гэдэнт итгэн хот, хөдөөгүй шаагилдан хүлээж сууна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close