СПОРТ

С.Энхбат, Т.Саяфолла, Б.Бямбасүрэн нар Азийн аварга болов

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Азийн АШТ Турк улсын Истанбул хотод энэ сарын 24-30-нд болов.

Тэмцээний M1 ангиллын 74 кг-д өрсөлдсөн ОУХМ С.Энхбат дөрвөн алтан медаль хүртэн, Азийн аварга боллоо.

Мөн 120 кг-д ОУХМ Т.Саяфолла газраас таталтын төрөлд алт, цээжнээс шахалт, штангтай суултынхад тус бүр мөнгөн медаль хүртэн, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт оров.

105 кг-д хүч сорьсон Б.Бямбасүрэн алт, мөнгө, хүрэл, +105 кг-д Н.Отгонбаяр нэг алт, хоёр мөнгө, 93 кг-д Ц.Цэнддорж хоёр хүрэл, 74 кг-д Д.Батсүх хүрэл, +120 кг-д Т.Надмид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button