Нийгмийн

Ам.долларын ханш өнгөрсөн оны мөн үеэс 85 мөнгөөр буурчээ

Монгол банкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,848.63 төгрөг байна. Энэ нь 2021 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хаалтын ханш юм. Харин өнгөрсөн жилийн өдийд буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ам.долларын ханш 2,849.48 төгрөг байжээ. Үүнээс үзвэл өмнө жилийн мөн үеэс 0.85 төгрөг буюу 85 мөнгөөр буурсан үзүүлэлтийг харуулж байна.

Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны 11 дүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллараар хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.

Харин бусад валютын хувьд:

  • Евро- 3,224.36
  • Юань- 447.13
  • Вон- 2.40
  • Рубль- 38.74
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЯНЧААН
ЯНЧААН
2021-12-30 12:54

ТӨГРӨГ ЧАНГАРЧ ЭЭ. ТӨГРӨГ ЯЛНА

Холбоотой мэдээ

Back to top button