100 ам.долларын тэмдэгт дээр Трампын гарын үсгийг хэвлэх болж 165 жилийн уламжлалыг эвдлээ
Энэ зунаас эхлэн ам.доллар хэвлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гарын үсгийг нэмдэг болох аж. Өмнө нь ам.доллар дээр АНУ-ын сангийн сайд болон эрдэнэсийн сангийн эрхлэгчийн гарын үсгийг хэвлэдэг байсан. Ийнхүү Трампын захиргаа АНУ сүүлийн 165 жил дагаж ирсэн уламжлалыг эвдэв.
Трамп болон Сангийн сайд Скотт Бессентийн гарын үсэгтэй 100 ам.долларын тэмдэгтийг АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн баярт зориулж хэвлэж байгаа аж. Албан тушаалтнууд 100 ам.долларын тэмдэгтийг зургаадугаар сард хэвлэж, бусад тэмдэгтийг дараа саруудад хэвлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгч асан Жо Байдены үед сангийн сайдаар ажиллаж байсан Жанет Йеллен, Эрдэнэсийн сангийн эрхлэгч байсан Линн Малерба нарын гарын үсэгтэй дэвсгэртүүдийг хэвлэсээр байгаа юм.
Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээн авсныхаа дараа өөрийнхөө нэрийг аливаа барилга, байгууллага, хөтөлбөр, байлдааны хөлөг онгоц, зоос дээр мөнхлөх болсон. Өнгөрсөн долоо хоногт Трампын захиргаа түүний хөрөг зурагтай зоосны загварыг танилцуулсан билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэсэг хугацаанд л хэрэгжих юм байна.Яагаад гэвэл АНУ-г сүйрүүлж задлахад хамгийн том гавьяа байгуулсан хүний нэрийг нэг их удаан хэвлэхгүй л боловуу даа...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud