ЭДИЙН ЗАСАГ

Ам.долларын ханш эргээд 10 төгрөгөөр өссөнөөр төгрөгийн ханш суларч эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3540 төгрөг байсан бол өнөөдөр 3550 төгрөг байна.

Харин валют арилжааны зах дээр ам.доллар 3570-3579 төгрөг, арилжааны банкуудад 3569-3570 төгрөгийн ханштай байна. Энэ нь долоо хоногийн дотор ам.долларын ханш эргээд 10 орчим төгрөгөөр чангарч эхэлснийг харуулж буй юм. Сангийн яам болон Засгийн газраас гадаад валютын улсын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрсэн учир ам.долларын ханш эргээд суларч байна гэж мэдэгдэж байсан ч энэ байдлаараа цаашид ам.долларын ханш эргээд чангарах төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

шатахуунаа зуун хувь гаднаас авдаг нөхцөлд долларын ханш өссөөр байна. Ядаж тавин хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол төгрөгийн ханш эрс чангарах нь тодорхой.Харин мөнгө хэвлэж дэвсгэртийн тоог тавь юмуу зуун мянга болгож хэвлэвэл монгол төгрөг үнэ цэнээ алдаж хогийн цаас болон хувирна шүү...

Холбоотой мэдээ

Back to top button