Нийгмийн

Хахууль авч, эрүүл хүнийг группт оруулдаг Баян-Өлгийн эмч нарт яллах дүгнэлт үйлджээ

Баян-Өлгий аймгийн эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж, эмч нарт авлига өгч группт ордог тухай баримтыг АТГ-аас өнгөрсөн 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ.

Тодруулбал тус аймгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга, мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байсан нь илэрсэн юм.

Улмаар 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр улсаас группын мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг.

Тиймээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж буй.

Эл хэрэг АТГ-аас Ховд аймгийн прокурорын байгууллагад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр шилжүүлсэн бөгөөд хэргийг удаан хянасны эцэст саяхан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 5, 2022 10:27

ичиж үхээсэй ийм арчаагүй болоод байхдаа яахав дээ

Иргэн
Иргэн
1 сар 5, 2022 11:04

Муу өмхий хасагууд хүнийрхүү, цаашаа санаатай амарахан давардаг новшнууддаа.Та нар Баян-Өлгийд очоод хэдэн сар болоод үзээрэй. Хаь оронд байгаа мэт сэтгэгдэл төрнө дөө.

Иргэн
Иргэн
1 сар 5, 2022 11:07

Ийм явд�##� өөр аймгуудад ч байдаг.Баян-Өлгийнхөн шун�##�таад хэтрүүлж байгаад баригдсан.Өмнөөс нь арга барөгдмаар юм ч их хийдэг шүү.Орон нутгийн хууль хян�##�тын байгууллагууд газар авахуул�##�гүй илрүүлж таслан зогсоож болох асууд�##�.

Зочин
Зочин
1 сар 5, 2022 20:42

Аймгийн эмнэлгийн дарга нь сая оны өмнө Ардын эмч болсон Асай эмчийн хүү

Зочин
Зочин
1 сар 19, 2022 17:53

Монголчууд хэдэн өмхий хасагыг татварын мөнгөөрөө тэжээж байх ёстой юмуу пиз.

Холбоотой мэдээ

Back to top button