Нийгмийн

ХБИ: Монголын төр биднийг халамжлахаас татгалзлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа нэгдэж хэвлэлийн бага хурал зарлан тулгараад буй асуудал бэрхшээлээ ярилаа. Эл асуудлынхаа талаар төрийн гурван өндөрлөг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт шаардлага хүргүүлж буй. Дээрх шаардлагад гол тусгасан асуудлыг хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

ХБИ-ийн төлөөлөл: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сард улсаас 188 мянган төгрөгийн дэмжлэг авдаг байсныг ковидын үед 100 мянган төгрөгөөр нэмж, 280 мянга болгосон. Харин ковидын хуулийг сунгахдаа бидэнд өгдөг халамжийг мөнгийг хасах шийдвэрийг гаргасан байна. Бидэнд төрийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байгаа энэ хүнд цаг үед биднийг дэмжиж, халамжлахаас татгалзлаа гэж ойлгож байна. Шийдвэрийг нь эсэргүүцэж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Энхбаатар: Халамжаас авдаг 288 мянган төгрөг хаанаа ч хүрдэггүй. Хил хаалттай бүх барааны үнэ өссөн. Нэмэгдэл 100 мянган төгрөгийг хэвээр нь байлгаж яагаад болдоггүй юм бэ, төр биднийг харж үзээд, зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.

“Монголд халамж ихэдсэн ч зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна”

"Эрхэм нандин сувд"-ын тэргүүн н.Энхчимэг: Бид удаа дараа халамжийн асуудлыг хөндөн хандах газарт хандаж ирсэн. Үнэндээ халамжаас олгодог 288 мянган төгрөг амь зуухад хүрдэггүй. Өнөөдөр Монголд халамж хавтгайрсан гэдэг. Энэ үнэн. Хавтгайрах хавтгайрахдаа байгаа онилохгүй, халамж хамгийн хэрэгтэй хүмүүстээ хүрдэггүй. Халамжийг тэгш хүртээмжтэй байлгах хэрэгтэй.

Би 450 мянган төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ эм авдаг. Хүүхдээ асардаг учраас ажил хийх боломжгүй. Харин 288 мянган төгрөгөөр тэр хүүхдийн эм танг авч чаддаггүй байсан бол одоо бүр ч хүрэхгүй боллоо. Бид одоо хүүхдээ эмний мөнгө хүрсэнгүй гээд өвдөөд уйлахыг нь хараад суух боллоо.

Түгээмэл хөгжил төвийн төлөөлөл Н.Тэмүүлэн: Бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй иргэд байдаг. Би өөр дээрээ жишээ авахад хүнд хэлбэрийн тархины саажилттай. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй. Юмны үнэ ямар байгаа билээ. Өмнө нь 180 мянгаар авдаг байсан барааг одоо авч хүрэхгүй болсон. 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд амьдралд нэмэртэй байсан. Бид хөдөлмөр эрхлэхэд бэрхшээл тулгардаг. Тиймээс дөрвөн хананы дунд хэвтэж байдаг. Тиймээс халамжийн мөнгийг маань битгий хасаач гэж төр засгаасаа хүсэж байна.

Харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл: Бид аргаа бараад ингэж байгаа юм. Болж өгвөл бид ийм байна гэж гошгонодоггүй. Гэхдээ өнөөдөр яалт ч үгүй хүнд цаг үед хамгийн чухал асуудлаа хэлж байна. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ байж болох хамгийн доод түвшингээр нь амьдруулж чаддаг юм бэ. Бидний хэрэглэдэг хоол хүнсний материалны үнэ маш өндөр болж байна. Биднийг өлсгөж алах гээд байна уу, өвтгөж алах гээд байна уу гэдэг нь тодорхойгүй болчихлоо. 288 мянгаар амьдрахад үнэхээр боломжгүй байдаг. Төр яагаад ийм мөнгөөрөө өвчтэй зовлонтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 12:16

Түгээмэл хөгжлийн Ундрахбаяр чинь ерөнхий сайдын зөвлөх биздээ. Тэгээд юугаа зөвлөөд байсан юм. Ингээд та нарын Төрийн бусууд мөнгөний шантааж хийдэг нь тодорхой л байна даа.

Зочин
Зочин
2022-01-07 12:19

хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ төр үнэхээр хөсөр хаячихжээ

харамсалтай
харамсалтай
2022-01-07 13:41

ХБИргэд хэцүүдэж байгаа. Адаглаад хөшөө барих, хойшлуулж болох хөрөнгө оруул�##�таасаа түр татг�##�заж ИРГЭДДЭЭ анхаарлаа хандуулаач.

Зочин
Зочин
2022-01-07 13:52

Хөгийн авгай огцорвол таарна ажлаа хж ч мэдэхгүй арай ч дээ х�##�амжийн мөнгө бтугай тэтгэвэр гэж бас өчүүхэн мөнгөөр ч амьдрахад тун ч хэцүү бна шүү

Зочин
Зочин
2022-01-07 13:52

Харин ч нэмэх хэрэгэй юм биш үү.Энэ хүмүүс чинь үнэхээр хүндрэлтэй шү дээ.

Зочин
Зочин
2022-01-07 15:04

tetgeveree nemeechee

Зочин
Зочин
2022-01-07 21:08

Гурван " эрхэм гишүүн " нэг орой ресторанд \ заав�##� 5 одтой ч байх �##�багүй гэе \ чөлөөтэй сууж - тавтай хооллохоор тохиролцжээ гэж саная . Тооцоо хийх боллоо , мэдээж , 280000 төгрөгөөс ДЭЭШ төлбөр гарна , Яг тэнцүү хуваагаад төлье гэхэд хамгийн орлоготой нь жаахан тиймхэн , орлогодоо пропорцион�##�иа р төлье гэвэл " царай �##�дсан " юм болно . Хэцүү - хэцүү , Түвшинбаярдахгүй , тээр жилийн " тээврийн яамдахгүй " юмаа гэхэд элэгдэх - шанаадах бол энүүхэнд юм болж мэдэх л ...

Холбоотой мэдээ

Back to top button