Нийгмийн

ТАНИЛЦ: Өвөл аялахад тохиромжтой газрууд

Өвлийн улиралд аялж, зугаалах газар зунтай харьцуулахад харьцангуй бага. Гэвч өвөлд зориулан үйлчилгээ явуулдаг газрууд бий. Эдгээр газрууд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо цэвэр агаарт цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулагдсан газруудыг танилцуулж байна.

Нохой чаргатай аялал:

Өвлийн улиралд л үзэж, зугаацах боломж бол нохой чаргатай аялал. Нийслэлээс холгүй хэд хэдэн газарт нохой чарганы аялал хийдэг болсны нэг нь "Нохой чарга, Болорын агуй үзэх аялал" юм. Энэ аялал энэ ням гаригт эхлэх бөгөөд амралтын өдрөөр нохой чаргаар Монгол хүний заавал үзэх ёстой газар болох Болорын агуйд очиж, үзэх боломжтой юм. Алескын хаски үйлдвэрийн нохой чаргаар энэ аяллаар голын эрэг дагасан мод хадтай уулын сүрлэг үзэмж, сэнгэнэсэн агаар, уур савссан голын халгиа гээд өвлийн байгалийг тольдох боломжтой юм. Энэхүү аялал нь өдөрт нийт 45 нохойгоор нэгэн зэрэг зургаан чаргаар 35 хүнийг аялуулдаг байна. Нэг чарганд 5-8 нохой байдаг бөгөөд нохой чарганы аяллын дараа Монгол гэрт халуун хоол цайгаар зочлуулж, уулын бэл хөндийгөөр хунгарласан цасаар хөгжөөнт тоглоом тоглож наадан амралтын өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн нохой чаргаар аялаад өдрийн хоолоо идсэний дараа Монгол хүний заавал үзэх ёстой газруудын нэг болох Болорын агуй руу дөрвөн км-ийн эрдэнэс хайхаар явган аялал хийдэг байна. Улаанбаатарын Байгалын түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Болорын агуйгаас олдсон олдворууд байдаг. Тэгвэл эрдэнэс олборолдог агуй гэж ямар байдагийг энэ аяллаас үзэж мэдэх боломжтой аж.

Утас: 99125143

"Sky Resort" цанын бааз

Энэхүү цанын бааз нь Улаанбаатарчуудын хамгийн их очиж амралтын өдрөө өнгөрүүлдэг газар юм. Энд задгай талбай, саравч, цан чарга, агаарын дүүжин тээвэр, үйлчилгээний цэгүүд бий.

Утас: 7700 0909

"Тахь, буга, ан амьтан" үзэх эко аялал

Энэ ням гаригт бас нэгэн сонирхолтой аялал болох гэж байна. "Vivid Travel Club" нь өвлийн морин аялал хийдгээс гадна ан амьтан үзэх эко аяллыг зохион байгуулдаг. Тус клубийн энэ оны хамгийн сүүлийн морин аялал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд ирэх оноос энэ аяллаа үргэлжлүүлэх аж. Харин энэ ням гаригт Хустайн байгалийн цогцолборт газарт тахь, буга, ан амьтан үзэх эко аялал зохион байгуулах юм байна. Энэ аялалд оролцсоноор эх орны байгаль, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхээс гадна ууланд авиралт, алхалт хийж дасгал хөдөлгөөн ч болох юм. Хамгийн гол нь таны оюунд болон бие махбодид хийх том хөрөнгө оруулалт байх болно.

Утас:95881082

Paintball:

Хүйтэнд даарахаас айж байгаа хэрнээ өвлийг сонирхолтой, зугаатай давах хүсэлтэй хүмүүст "Paintball" клубыг санал болгож байна. "X Zone Paintball" клуб нь өвлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд энэ сарын 8-наас 18-ныг хүртэл хямдрал зарласан байгаа аж. Найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ нэг өдрийг зугаатай өнгөрөөхөөс гадна дасгал сургуулилт болох юм. Энэхүү клуб нь өнгөтэй хийн бөмбөлгүүд болон резинэн сумтай буутай бөгөөд зориулалтын хамгаалалт хэрэгслээр хангагдсан тул адал явдлаар дүүрэн өнгөрөөх боломжтой. Хотын төвд байрлах энэ клуб нэг хүний 10000-15000 төгрөг болж хямдарчээ.

Утас: 88079997

Wall Climbing

Хотын төвд фитнесс, спа, саун гээд соёл, амралтын цогцолбор байгаагаас "Encanto" спорт цогцолборт байрлах хананд авиралтын клубыг санал болгож байна. Дасгал хөдөлгөөнтэй, адал явдалтай нэг өдрийг өнгөрөөхийг хүсвэл тус төвд хандан явах боломжтой юм.

Эх, нялхсын амралт, сувиллууд :

Хотын их утаанаас зайдуу бяцхан үрстэйгээ хамт цэвэр агаарт амрангаа сувилуулах боломжтой газруудыг танилцуулж байна. Цэвэр агаарт хүүхдүүдээ салхилуулж, эрүүл сайхан хооллож, хүүхдүүдтэйгээ хамт байх цагаа идэвхитэй өнгөрөөх боломжтой юм.

Энхийн төлөө цогцолбор 

Гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт амрангаа алжаалаа тайлах гэж байгаа хүмүүст тохирсон үйлчилгээтэй. Санзай-Багабаянд байрладаг уг амралтын цогцолбор нь спорт чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн, саун, мөсөн гулгуурын талбайтай аж.

Утас: 70108010

BABY SKY 

Энэхүү амралтын газар нь нээлтийн үйл ажиллагаа болон шинэ оныг тохиолдуулан хямдарлын урамшуулал зарласан байгаа юм билээ. Өдрийн гурван хоол, бүтэн биеийн массаж, алжаал тайлах үйлчилгээ, хүүхдийн асаргаа сувилгаанаас гадна хүүхдийг ясны шөлөнд оруулах, массажлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Дархан орох замд, хотоос 52 км-ийн зайд байрлах уг амралтын газарт жижиг кино театрт кино үзэх, LPG тураах апаратад орох боломжтой аж.

Утас: 9908 8082

Хусхан

Хүүхэдтэйгээ хамт амарч, ядаргаагаа тайлахыг хүсч байгаа ээжүүдэд зориулсан үйлчилгээтэй “Хусхан” амралтын газар нь Улаанбаатар хотоос баруун зүгт 53 км-ын зайд, Өргөн булагын аманд байрладаг. Дулаахан тохилог, халуун хүйтэн ус, зурагттайгаас гадна өдрийн гурван хоолтой, амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бүтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай массажист хийж үйлчилдэг байна. Саун, массажинд орох болон хоол идэх үед хүүхдийг харж, бусад үед 1-2 цагаар авч, агаарлуулж ээжийг унтаж амраах, хүүхэд харах үйлчилгээтэй байна. Түүнчлэн 13 хүртэлх бүх насны хүүхдэд ядаргаа тайлах массаж хийж үйлчилдэг аж.

Утас: 80109090

Найрамдал эх

"Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн замын зүүн талд байрладаг “Найрамдал эх” цогцолбор нь тав тухтай орчинд, эрүүл цэнгэг агаарт, бяцхан үрийн хамт алжаалаа тайлж амрах боломжийг бүрдүүлжээ. 0-2 насны хvvхэдтэй 10 ээжийг нэг дор хүлээн авах чадалтай тэжээллэг хоол хүнс, хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийг цай шөлөнд оруулж массажилдаг байна. Ээжүүдэд гоо сайхны үйлчилгээ, массаж, алжаал тайлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг аж. Мөн нэг ээж нэг өрөөнд амрах боломжтой бөгөөд өрөө бүр дотроо ариун цэврийн өрөө, халуун хүйтэн устай аж. Шаардлагатай тохиолдолд унаагаар үйлчилдэг.

Утас: 99082616

Усан спорт сургалтын төвүүд:  

Улаанбаатар хотод 20 бассейн байна.

1.Усан спорт сургалтын төв

Бассейны хэмжээ: 25м х 20м Гүн: 1.7м-4.0м 6 замтай

Төлбөр: 1 удаа 45 мин – 8,000 төг, 90мин – 12,000 төг, 1 сарын 7 хоногт 2 удаа - 80,000 төг, 7 хоногт 3 удаа - 120,000

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Утас: 325386

2. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб
Бассейны хэмжээ: 25м х 10м Гүн: 1.5м-1.7м 3 замтай
Төлбөр: Сарын 180,000 төг
Хаяг: Орчлон сургуулийн харалдаа, Утас: 354327

3. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 1.4м-1.9м 3 замтай
Төлбөр: 1 цаг - 10,000 төг, хүүхэд - 7,000 төг, 1 сар том хүн - 90,000 төг, хүүхэд - 70,000
Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургууль, Утас: 7000-8006

4. Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м x 7.8м Гүн: 2м 2 замтай
Төлбөр: 45 мин - 8,000 төг, 90 мин - 15,000 төг
Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд, Утас: 7610 1000, 99819488

5. Сонгино хайрхан дүүргийн усан спорт, сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 2м 2 замтай
Төлбөр: 45 мин - 8,000 төг, 90 мин - 15,000 төг, 1 сар том хүн - 78,000 төг, хүүхэд - 54,000 төг
Хаяг: Хархорины дараагын 32-ын буудал , 32-р байрны ард, Утас: 77171167

6. SS Club
Бассейны хэмжээ: 17м х 7.5м Гүн: 1.8м 3 замтай
Төлбөр: 1 удаа - 20,000 төг ?
Хаяг: Оргил рашаан сувилалын хажууд

7. Bliss Fitness Club
Бассейны хэмжээ: 25м ? 3 замтай
Төлбөр: 1 удаа - 28,000 төг, Sauna
Хаяг: Blue Sky Hotel & Tower, Утас: 70100505, 99076054

8. Энхийн төлөө цогцолбор
Бассейны хэмжээ: 15м х 8.3м Гүн: 1.6м - 1.8м 3 замтай
Төлбөр: 1 цаг – 10,000 төг, Хүүхэд - 5,000 төг
Хаяг: Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Санзай, Бага баян, Утас: 70108010

9. Aqua усан спортын төв
Бассейны хэмжээ: 8м диаметртэй дугуй Гүн: 1.2м
Төлбөр: 1 удаа - 15,000 төг, хүүхэд - 10,000 төг, 1 сар - 150,000 төг, хүүхэд - 100,000 төг
Хаяг: Чингис зочид буудлын 1 давхарт, Утас: 70000099, 99099789

10. Aqua усан спортын төв-2
Бассейны хэмжээ:?
Төлбөр: 1 цаг - 7,000 төг ?
Хаяг: Хотын түргэний эсрэг талд

11. NCP
Бассейны хэмжээ: 15м x 6м Гүн: 1.6м
Төлбөр: 1 сар - 180,000 төг
Хаяг: СБД, 1-р хороо, Эн Си Пи Плаза, Чингисийн өргөн чөлөө, (Баянгол зочид буудлын урд) УБ 15170, Утас: 331110

12. Vista Club
Бассейны хэмжээ: 25м x 10м Гүн: 1.6м
Төлбөр: 1 удаа - 50,000 төг, 1 сар - 350,000 төг, Sauna, Gym, Jaccuzi, Багш
Хаяг: Bella Vista Town, Зайсангийн ам, 11-р хороо, Хан Уул, Утас: 77202224

13. Гранд клуб
Бассейны хэмжээ: 10м х 3м Гүн: 1.6м
Төлбөр: 1 сар - 185,000 төг, хүүхэд - 150,000 төг
Хаяг: Грандмэд эмнэлэг, Зайсангийн эцэст, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Утас: 75754884, 75758448

14. Жигүүр Гранд Оффис (Хаалттай)
Бассейны хэмжээ: ?
Төлбөр: ?
Хаяг: ?

15. Corporate health club
Бассейны хэмжээ: 10м х 3м ? Гүн: 1.6м 1 замтай
Төлбөр: 1 удаа 80,000 төг 6 хүн хүртэл
Хаяг: The Corporate Hotel, 9-2 Чингисийн ө/ч, СБД 1 хороо, Утас: 334411

16. Corporate Нүхт
Бассейны хэмжээ: 15м х 7м Гүн: 1.4-1.7м
Төлбөр: 3 цаг 50,000 төг, Jacuzzi Sauna
Хаяг: The Corporate Hotel & Resort Nukht, Хан Уул 5-р хороо, Утас: 76025555

17. Corporate Hotel Convention Centre
Бассейны хэмжээ: 15м х 5м Гүн: 1.6м
Төлбөр: 1 удаа - 30,000 төг, Хүүхэд - 10,000 төг, сарын 240,000 төг Fitness Sauna
Хаяг: Махатма Гандийн нудамж 39, Хан Уул 15-р хороо, Утас: 70002030

18. Аянчин усан спорт сургалтын төв
Бассейны хэмжээ: 5м х 7м Гүн: 1.5м
Төлбөр: Сарын 59,900 төг, хүүхэд 39,900 төг
Хаяг: 4-р хороолол Модны 2 Номуун эмнэлэгийн чанх урд Аянчин зочид буудал, Утас 99668442

19. Тэрэлж зочид буудал
Бассейны хэмжээ: 15м х 5м Гүн: 1.5м
Төлбөр: Зочид буудлын үйлчлүүлэгчид
Хаяг: Тэрэлж тосгон

20. Их Монгол спортын төв
Бассейны хэмжээ: 16.7м х 5м 3 замтай Гүн: ?
Төлбөр: ?
Хаяг: Их Монгол хотхон, Баянмонгол болон Кристалл хотхоны дунд
--- Шинээр баригдаж буй бассейнууд
- Хан Уул дүүргийн усан спорт, сургалтын төв
- Ривер гарден
- Crystal town
- Shangri-la зочид буудал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button