НИЙГЭМ

Омикрон бус үнийн өсөлт иргэдийг АЙЛГАЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрөгч баасан гараг /2021.01.07/-т хийсэн мэдээлэлдээ энхийг сахиулагч нараас Омикрон хувилбарын 12 халдвар бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2021.01.09/ салбар яамнаас хүн ам дунд хийсэн PCR шинжилгээгээр S генийн алдагдал илэрч, таван тохиолдол нэмж бүртгэгдсэн тухай мэдэгдсэн юм.

Ингэснээр дотоодод Омикрон хувилбарын 17 халдвар бүртгэгдсэн гэх ч, хүн амын дунд хэдийн тарсан байх өндөр эрсдэлтэй юм. Халдварын тус хувилбар дельта хувилбартай харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, хүндрэл бага учир айж сандрахгүй байхыг иргэдэд зөвлөж буй.

Гэвч иргэд Омикрон халдвараас бус өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляциас эмээж эхэллээ. Хоёр жил гаруй хугацаанд халдвартай тэмцсэн иргэд өдгөө хэдийн учраа олоод эхэлсэн. Амны хаалт зүүх, гар ариутгахыг гурван настан ч чадна. Харин үнийн замбараагүй өсөлтөөс болж иргэд хоногийн хоолоосоо хагацахад ойрхон ирлээ.

Удахгүй сар шинийн баяр болно. Иргэд байдгаа барьцаалж, баяр наадамдаа бэлдсээр халдварын тархалт эргээд өснө. Тиймээс баяр наадам тэмдэглэх эсэх, цаашлаад өргөн хэрэглээний барааны өсөлтийг бууруулах чиглэлд илүү анхаарах хэрэгтэй цаг ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

үнэн2

Зочин
Зочин

odoo bol ene muu covidiig neg muu haniad shg l vzdeg bolson hed saihan haluun aarts chatsarganaa uugaad l nam shdee harin ene uniin osoltiig bol yaj ch diilkun ydaj bhad covid gd tsalin nemeh ymar ch bolomjgui

Зочин
Зочин

Үнийн өсөлт гэдэг бол монголчууд бие биенээ шулан мөлжиж бие биенээ амьдаар нь барьж идэж байгаа баячууд нь ядуучуудаа боолчилж байгаа хэрэг юм.

Зочин
Зочин

..ene muusain naimaachdiin khandiig nam darakh yumsan.! Davarsan yumnuud amnii zorgoor dandaa unee nemj baikhiim.!

Зочин
Зочин

Үнэн шүү ерөөсөө ойлгохоо болилоо

Зочин
Зочин

Arail aimar bna hvnes baraani vne

Зочин
Зочин

Лангууны худ�##�даачидад бараа нийлүүлдэг хэдэн даам гарсан агуулахын кхмпиануудыг мэргэжил хян�##�тынхан ш�##�гаж үнийн хязгаарл�##�т тавиач.Хүмүүсийн их авдаг бараа бүр нэмэгдэл үнээр ирж бн.Бага авдаг бараан дээр нэмэгдэхгүй бн.Иймээс тэдгээр аж ахуй дээр анхаармаар бн.

Зочин
Зочин

Энэ бол ёстой хүний хэрэгцээг д�##�имдуулан үнээ нэмсэн байна Жаахан ч эх оронч хүнлэг сэтгэл дутаж байгаагийг илрэл юм даа хөөрхий. Хүн хүнээ шулж амьдрах ч ёстой муухай юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button