Нийгмийн

"Агаарын чанарт иргэдийн хэрэглэж буй зуух нөлөөлдөг"

Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа ч Улаанбаатар хотын агаарын чанар сайжрахгүй байгаа талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Сүүлийн үед үзэгдэх орчин бүүдгэр, агаараас үнэр үнэртэх нь нэмэгдсэн. Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэдэг хоёрхон эх үүсвэртэй. Гэр хороолол, авто тээврийн хэрэгсэл гэсэн хоёр шалтгаан бий. Энэ нь жил бүр 10 хувиар нэмэгддэг. Зөвхөн 2021 онд түр болон хаягийн шилжилт хийсэн 21 мянган айл буй. Энэ бол нийслэлийн айл өрхийн нийт тоотой тэнцэнэ. Сайжруулсан шахмал түлш нь утаа бага ялгаруулдаг болохоос огт утаагүй биш.

Зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглээд утаа буурахгүй. Түүндээ зориулсан зуух хэрэглэнэ. Иргэдийн 80-90 орчим нь уламжлалт зуухтай байна. Уламжлалт зуух агаарт ялгаруулах хорт нөлөө нь 20-25 хувь илүү байдаг.

Агаараас үнэр үнэртээд байгаа нь түүхий нүүрснээс болж байгаа. Агаараас үнэр үнэртээд л байвал түүхий нүүрсийг иргэд хулгайгаар түлж байна л гэсэн үг.

Авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны 80-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Мөн тээврийн хэрэгсэлдээ хэрэглэж буй шатахуунаас агаарын бохирдол хамаардаг. Авто тээврийн хэрэгслээс тоос, хүхэр, азот зэрэг ихээр ялгардаг" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ailud bish hu

Зочин
Зочин

Өдрийн хоол ундаа яая гэж байгаа хүмүүс түлээ түлшээ авч чадахгүй тааралдсанаа түлж байгаа хотын гэр хорооллын захаар яваад үзээсэй

Зочин
Зочин

зөрүүлээд л иргэд рүүгээ чихчих юм аа

TUBAAN
TUBAAN

TYLSH MASH MUU BNA,,NODNIN SAIN BAISAN,TVLSHEE L SHALGA DAA,,ARD IRGED BUDNII BURUU BAIHGVIEE

Зочин
Зочин

Хуцдаг халтар вэ. Одоо иргэдийг түүхий нүүрс түлдэг гэх нь үү. Зайлуулж чаддаг болоосой ийм нусан тагнуулдыг.

Холбоотой мэдээ

Back to top button