Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зорчигчтой автобус суудлын машинтай мөргөлдөж, нэг иргэн амиа алджээ

“Цагаан хөтөл” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргажээ.

Улмаар тус сумын хүн эмнэлэгт, жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгчээ.   

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нэг хэдэн м�##� жолооч нар юм үзээгүй юм шиг шахаж дайрч явдагаа хэзээ болих вэ

Зочин
Зочин

Ер нь хот хоорондын замд автобус болон том оврын машинууд арай л дэндүү дээрэлхүү явдаг үргэлжилсэн цагаан шугам давж явдаг

Зочин
Зочин

Ер нь хот хоорондын замд автобус болон том оврын машинууд арай л дэндүү дээрэлхүү явдаг үргэлжилсэн цагаан шугам давж явдаг

Зочин
Зочин

орон нутгын автобуснууд гэж актлагдсан сэгнүүд хаа явсан газраа шатаж байна дээрээс нь гэрэл шилжүүлэнэ гэж байхгүй дор хаяж4-6лэд гэрэл асаачихдаг

Зочин
Зочин

"Анхааруулга: УБ-Баянхонгор чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины жолооч 35 настай эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан харамс�##�тай үйл явд�##� боллоо." гээд бичвэл арай дээр санагдлаа.

Холбоотой мэдээ

Back to top button