НИЙГЭМ
ГХЯ: Казахстан улсын Алматы хотоос сураггүй болсон монгол иргэнийг хайж байна

Казакстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-ны өдөр сураггүй алга болсныг ар гэрийнх нь зүгээс холбогдох газарт ханджээ. Тодруулбал, тухайн иргэн гэрээсээ түр гараад ирье гээд эргэж ирээгүй байна. Улмаар ар гэрийнх нь зүгээс Казакстаны Нурсултан дахь Элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт мэдээлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас: “Иргэн Д-гийн мэдээллийг тодруулж, эрэн сурвалжилж өгөх хүсэлтийг Казахстаны холбогдох байгууллагуудад гаргаж өгсөн. Тухайн иргэн жагсаал цуглаанд оролцсон гэх мэдээлэл ирээгүй. Одоогоор тус улсад болж буй үймээний улмаас монгол иргэн халдлагад өртөж, гэмтсэн тохиолдол гараагүй” гэв. Хайж буй эргэн 27 настай, эрэгтэй хүн юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар нэг муу юм болоогүй байгаасай
1 муу хасаг үхээ л биз юун сүртэй юм