Нийгмийн

С.Зоригтбаатар: Бидэнд байгаа бүхнийг ав, нутгийг минь л битгий ухаач

Баянхонгор аймгийн иргэд өнөөдөр /2021.01.11/ хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл үнэт эдлэл хөөрөг эгнүүлэн тавьж хэвлэлийн хурлаа эхэллээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “2010 оноос хойш алтны бүслүүр Баянхонгор аймгаас оллоо хэмээн мэдээлэл гарсан. Маш их мөнгө босгож, манай нутгийн удирдлага болон Засгийн газрыг авилгадлаа. Энэ ажлыг хийж байгаа “Эрдэнэ Монгол” компани нутгийг маань тонож байна. Үүний толгой компани нь Канадад байдаг. Тэд Өмнөговийн дараа ордог Баянхонгор аймгийн түүхт "Сэгсцагаан Богд" найраглалд гардаг мазаалай, ховор амьтдын бэлчээрийг маань ухах гэж байна.

Энэ бэлчээр бол Оюутолгойгоос дөрөв дахин том бүлэг орд байдаг. Стратегээс нуухын тулд зургаа жижиглэж төлөвлөгөө гаргасан. Нэг лицензийн нөөцөө долоон тонн гэж баталдаг ч 50 гаран тонныг гаргаж авсан түүх байдаг. Алтыг маань ухаад улсаа хөгжүүлсэнгүй. Нутаг маань л сэндийлэгдээд үлдээдэг. Бодит жишээ гэвэл Бөмбөгөр сумыг ухаад баахан нүх үлдээсэн. “Эрдэнэ Монгол” компани цианет хэрэглэж алтыг чинь ухна гэдгээ шууд хэлсэн.

Тэд боловсон байдлаар шат шатанд нь авлига өглөө. Малчдад хүнс, залууст тэтгэлэг гэж 500 мянган төгрөг дансанд нь шилжүүлж, аймгийн удирдлагад 28 тэрбумын авилга өгнө гэдгээ хэлсэн. 2.8 тэрбум нь дансанд нь шилжсэн. Сумын удирдлагуудын зөвшөөрлийг аваагүй. Манай нутагт л ингэж хүч түрж авлигадаж байхад лицензийн том шийдвэрийг гаргуулахын тулд маш их авлига өгсөн байх.

Бид төр засагтаа бурхан шүтээн, үнэт эдлэлээ өгье, нутгийг минь л битгий ухаач. Дэлхийд ганцхан үлдсэн мазаалайн бэлчээр шүү дээ. Үнэхээр л авилгаас болж байгаа бол бид түүнийг чинь өгье. Байгаа бүх л үнэт эдлэлүүдээ нутгийнхнаасаа цуглуулаад ирлээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 13:19

Шаагаач пиздухнууд хэнээс мөнгө аваад ингэж хуцззийн

говийн хүн
говийн хүн
2022-01-11 13:23

Эх нутгаас үнэтэй зүйл үгүй.

харамсалтай
харамсалтай
2022-01-11 13:33

ЭХ нутгаа хайрлах ёстой.ХАА сайгүй л ГАДНЫ луйварчдын гар хөл болсон сү. батболд, баярцогт, с. баяр шиг төрийн АВЛИГАЧИД байна.
НУТГИЙНХАА баялагийн төлөө тэмцэх нь зөв.

Зочин
Зочин
2022-01-11 13:44

�##�тны төлөө газар нутагаа худ�##�даад ичдэггү дарга нарыг �##�бан туша�##�аас нь буулгах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-01-11 14:48

Хэдэн үеэрээ дамжин эх орноо цөлмөж дууслаа, Эднийг Назарбаевын адилхан болгох хэрэгтэй. Тэмцэхгүй бол улс гүрэн мөхнөө гэдэг өнөөгийн зарим з�##�уучууд бодох л хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-01-11 14:49

Яасан ханаж чаддаггүй улс вэ ичиж амьдрамаар юм ямар аваад авсандаа орох биш

Зочин
Зочин
2022-01-11 14:49

Босцгоо дарлагдсан ардуудаа боолчуудын эрин дууссан хатуу тэмц

Зочин
Зочин
2022-01-11 15:42

ed nar neeree vnen bvtehgvee s#a bitvv hervvl

Зочин
Зочин
2022-01-11 16:32

ЁСТОЙ ТЭНЭГ НӨХДҮҮД БАЙНА 1998 ОНЫ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭЛБЭГДОРЖ САНААЧЛАН БАТЛУУЛЖ БАЙХАД НААД ҮГЭЭ ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ЭНЭ ОЛОН ЛИЦЕНЗ ГЭХ ЭРЭЭН ЦААСААР ЭХ ОРНОО ЗАРЖ БАЙХАД НЬ ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ҮНЭНДЭЭ ЗЭНЭЭ БАЛБАР ОНОМОООГИЙН ЭНХСАЙХАН НАР ТЭМЦЭЭД БАРААГҮЙ ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button