НИЙГЭМ

Насанд хүрээгүй хүнд үйлчилсэн кароаке, бааруудад хариуцлага тооцлоо

"Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс нийт 755 алба хаагч хяналт шалгалтаар ажиллалаа. Энэ Шалгалтын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 2095, худалддаг 1766, бусад 1287, нийт 5148 аж ахуй нэгж, байгууллага, 5931 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 33, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 9, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 37, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 15, бусад 5, нийт 104 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх хугацаанд Баянгол дүүргийн Хүнрү ресторан, “Remix“ караоке, “Марс” караоке, “W” караоке, “ЛМ саундс” караоке, “Саммит” караоке “Оскор” баар, “BUNNY” баар зэрэг баарууд, Баянзүрх дүүргийн "Спейс стейшн найн" ХХК-ний диско баар, "Синекс" караоке, "Роял" караоке баарууд, Сүхбаатаар дүүргийн "Лакс" баар, , "МИКС" баар, "Гацуурхан" ресторан, “Luxury” баар, "Ай лофт" караоке, “WORLD” караоке, “Гоүлдэн” караоке, “4567” караоке, "Гленмон" караоке, New World караоке, "Сатир" караоке баарууд, Сонгинохайрхан дүүргийн “Баясах оюу” ххк-ийн “Рич” баар, Чингэлтэй дүүргийн “Хос талим ХХК”-ны Sweet day нэртэй ресторан, “Full” ресторан, ПИЙРЛ ТАУР ресторан, “MJ” караоке, “Чиплен” нэртэй кароаке баарууд нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

Баянгол дүүрэгт “Алтай” караоке, “+21” караоке, “Айзам” караоке, Баянзүрх дүүрэгт “Royal” нэртэй Караоке, "New world" паб зэрэг газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагийн хязгаар гэх утгагүй зүйлээ л болимоор л байна даа

Зочин
Зочин

Маш зөв.

Зочин
Зочин

мөнгөний төлөө насанд хүрээгүй хүүхдүүдийг нүдээ аниад оруулдаг иймэрхүү юмнуудыг бүр хаав�##� таарна.

Зочин
Зочин

эвий дээ тгээд тооцсон хариуцлага нь юу юм бэ дээ хэдэн төгрөгөөр л торгосон байхдаа бүр хаах арга хэмжээ авж дараа дараагийн газруудад анхааруулахгүй бол

Холбоотой мэдээ

Back to top button