Нийгмийн

Орон нутгийн сэтгүүлчдэд авлигын тухай танилцууллаа

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр өнөөдөр “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт-зөвлөгөөнд оролцож, “Орон нутаг дахь авлигын нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.

УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтад 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар аймаг тус бүр ямар оноо авсан талаар Ц.Шинэбаяр танилцуулаад 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1331 хэргийн 669 буюу  50.3 хувь нь орон нутгийн харьяалалтай хэрэг байгаа талаар мэдээлэв. Тэр хэрээр орон нутагт авлига, хээл хахууль, хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татах хэмжээнд байдгийг уулзалтад оролцсон сэтгүүлчид хөндөж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button