НИЙГЭМ
Нарийн боовны цехийн цахилгаан тогоо шатжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар баг “Дархан Гурван Марал” ХК-ийн “Буурал” нарийн боовны цехэд "цахилгаан тогоо шатаж байна" гэсэн дуудлага нэгдүгээр сарын 11-ний өдрийн 16:37 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход 60х120х50 см-ийн хэмжээтэй цахилгаан тогоонд 40л ургамлын тос шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.