ДЭЛХИЙНИЙГЭМ

Английн хунтайж Эндрюг бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүнэ

Их Британийн Хатан хаан II Елизабетагийн хүү, хунтайж Эндрюг Виржиния Жуфр гэх эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр АНУ-д шүүхээр Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх лхагва гарагт түүний эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос татгалзсан байна. Энэ талаар “Би-Би-Си” /BBC News/ агентлаг мэдээлэв.

Йоркийн хунтайж Виржиния Жуфрыг 17 настай байхад нь түүний хүсэл зоригийн эсрэг хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ.

Хунтайж Эндрюгийн өмгөөлөгчид 2009 онд Жуфрыг Америкийн бизнес эрхлэгч Жеффри Эпштейнтэй байгуулсан гэрээнээс иш татан гомдлыг хэрэгсэхгүй болгох ёстой гэж мэдэгджээ.

Гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу тэрбээр Эпштейн болон түүний танил хүмүүс, тэр дундаа хунтайж Эндрю нарыг яллахаас татгалзана гэдгээ амласан байна. Гэсэн хэдий ч, Нью-Йоркийн шүүгч хэргийг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн аж.

Хунтайж эл мэдэгдлийг байнга эрс няцаасаар ирсэн ба Букингемийн ордон үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийхгүй хэмээн мэдэгджээ.

Өдгөө 61 настай Йоркийн хунтайжид холбогдох хэргийг энэ оны есдүгээр сард шүүхээр хэлэлцэж магадгүй юм.

2021 оны есдүгээр сард хунтайж Эндрюгийн өмгөөлөгчид түүнд нэхэмжлэлийн мэдүүлэг өгсөн гэдгээ баталжээ. Мөн 2021 оны наймдугаар сард Америкийн иргэн Виржиния Жуфр нь Английн Хатан хаан II Елизабетагийн дунд хүү хунтайж Эндрюгийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргасан.

Виржиния Жуфрыг 20 гаруй жилийн өмнө 17 настай байхад нь Их Британид авчирч, бэлгийн хүчирхийллийн хохирогч болгосон гэж мэдэгдэж байсан. Жуфрын хэлснээр, Английн Хатан хааны хүү түүнийг 18 нас хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж Лондонд, дараа нь Нью-Йоркт хүчирхийлсэн аж.

Жуфр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг шүүхэд өгөх боломжийг хязгаарласан Нью-Йорк хотын хууль журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар дурджээ.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button