Тээвэрчдийн ар гэр: Тээвэрчдийн буруугаас хилийн гацаа үүсээгүй

Цагаан хад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхний төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Цагаан хад боомтод өчигдрөөс эхлэн цэргийнхнийг дайчилж тээвэрт явуулах болсон. Ингэснээр тээврийн жолоочид ажилгүй хоцроод буй.
Жолоочдын гэр бүлийнхэн хэлэхдээ "Тээврийн жолоочид маань зургаан сарын турш гэртээ ирээгүй. Ээлжээ хүлээж хил дээр байсан. Ийм удаан хүлээсэн байтал ажлыг нь цуцлуулж, цэргийнхнийг урьтууллаа.
Цагаан хадны жолоочид маш хүнд нөхцөлд 21 дүгээр зуунд биш гэмээр амьдарч, тусгаарлагддаг. Тог, ус байдаггүй. Бөмбөлгөөрөө бүх хариуцлагаа үүрдэг. Хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаа нь тээврийн жолоочдын буруу биш. Энэ бол Авто тээврийн үндэсний төв болон Боомтын зөвлөлийн буруу. Гэтэл жолочдыг хохироож ажилгүй болгож байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ар гэр эхнэрүүд юуг мэдээд байдагтаа бас хэрүүл хэл ам бэ та нар л дутаж гэнэ дээ
элий б##ай жолооч нар шун##тсанаас болж юмны үнэ өсөөд аргаа бараад ийм арга хэмжээ авч банйа дуугай л шун##т##гүй замын үүдээс хот руу орохоо бод