Нийгмийн

Утааны дэргэд Омикрон "юу ч биш"

Утааны сүүдэрт алхах Улаанбаатарчууд омикроны давлагаанд хуйларч явна. Коронавирусийн хэд хэдэн мутац гарч олон мянган хүн өвчилсөн ч нийслэлийнхний утааны асуудлын дэргэд “юу ч биш” бололтой.

УТААГ ХАРИУЦСАН ХҮН БАЙХГҮЙ

Дүн өвөл айлчлаагүй, жавартай өдрүүдэд нийслэлчүүд утаатайгаа тэмцэж, сайжруулсан түлшний хэрүүл хийсээр. Арга ч үгүй. Байгаль орчны сайд нь сайжруулсан түлшний ганц бүстэйгээ ч мэдэхгүй утаа иргэдээс болж л гарч байна гэх утгатай юм ярьсан. Харин Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ихбаяр “Иргэд сайжруулсан түлш их хэрэглээд байгаа учраас утаатай байна” гэж асуудлыг өөрсдөөсөө холдуулан иргэдийн дургүйг хүргэв.

БИДНИЙ АМЬСГАЛДАГ ХҮХЭР, АЗОТТОЙ АГААР

Нийслэл хотын 1,6 сая хүн авто машинаас ялгардаг утаанаас тоос, хүхэр, азот, гэх гурван химийн нэгдлээр амьсгалдаг. Хүхэр, азот нь амтгүй, металл бус химийн элемент. Хүний биед хорт хавдар үүсгэх гол хөшүүрэг. Өдөр бүр, цаг минут тутамд нийслэлчүүд хүхэр, азот, тоосоор амьсгалж байгаа учраас зундаа хамрын салст нь эмзэгшиж ногооноос харшилдаг. Өвөлдөө томуугаар өвчилж эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулна. Ерөөс л уушги, хамрын салст гэмтлээр дүүрэн.

УТААНЫ ЭХ ҮҮСВЭР:

  • Гэр хороолол,
  • Авто машин,
  • Стандарт бус зуух хэмээн мэргэжилтнүүд үздэг.

УТААНЫ ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН ЗАРЛАВАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА "ТООЦУУЛНА"

Даваа гарагаас эхлэн иргэн С.Баржав агаарын бохирдолтой тэмцэн "Угаартаж үхлээ" хөдөлгөөн зарлав. Түүнийг харсан нэгэн иргэн хамт зогсъё хэмээгээд хоёул нэгдтэл цагдаа нар гарч ирэн олноор цуглаж жагсаал цуглаан хийсэн тул хэмээгээд машиндаа суулгаж, хэлтэс дээрээ аваачиж байцаахаас гадна, гэрчийн мэдүүлэг хүртэл авчээ. Гэм буруутай болбол зөрчлийн хуулиар мөнгөн торгууль ногдуулна эсвэл баривчилгаанд ачигдана гэжээ.

ХАМГИЙН ХОРТОЙ БҮСИЙНХЭН

Агаарын чанарын газраас Улаанбаатарын хэд хэдэн цэгт агаар хэмжигч суурилуулсан. Ингэхэд агаарын чанар 500-аас дээш баллыг зааж "маш их бохирдолтой" гэж хэмжигддэг бүс нь гэр хороолол. Уг нь энэ тоо 99-өөс доош байвал хүний биед хоргүй, хэвийн гэж хэмжигддэг. 100-аас давчихвал бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд хортой хэмээн заадаг. Гэвч Улаанбаатар хотод маш их бохирдолтой гэх эцсийн заалттай. Тиймдээ ч дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч орнуудын нэг.

10 ЖИЛИЙН ДАРАА ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ДАХИН БАРИХ ВИЙ

10 жилийн дараа гэхэд сүржигнээд байгаа омикрон вирус юу ч биш болж, Улаанбаатрын утаа байсаар л байна байх. Учир нь одоогоос 10 жилиййн өмнө утаа байж л байсан.

Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний агаарын бохирдолтой хотод байгаа иргэд хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр. Ер нь агаарын нэгдэлд байгаа азот, хүхэр хийнээс гадна 100 гаруй жил хүн амьдарсан хотын хөрсний бохирдол маш их. Ерөөс л хорт хавдар үүсгэгч хүчин зүйл олон байна. 10 жилийн дараа гэхэд л нийтлэг хорт хавдартай иргэд Хавдар судлалын эмнэлэгт багтахгүйд хүрэхийг ч үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-14 09:47

Syyliin yed khavdar mash ikhsej bna.

зочин
зочин
2022-01-14 11:20

ЭНЭ УТАА НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ УУШИГНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛҮҮЛЖ БАЙГАА ШҮҮДЭЭ. ЭМЯ, ХӨСҮТ, ЭМЧ НАР ИЙМ УТААТАЙ ТҮҮНД НЬ ХАНИАЖ ХАХАЖ ЦАЦАЖ ҮХЭХ ШАХАЖ БАЙГАА ИРГЭДЭЭ ОМИКРОН Ч ГЭХ ШИГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ ХИЙЖ БАЙГААГ ҮНЭН ОЙЛГОХГҮЙ ЮМ. УТААНД УГААРТААД БӨӨЛЖИС ЦУТГААД ТОЛГОЙ ЭРГЭЭД ХАНИАГААД, ХАХАЖ ЦАЦААД ЯДАЖ БАЙХАД НЬ ОМИКРОН ГЭЭД АЙЛГАН СҮРДҮҮЛЭЭД БАЙГААГ ЁСТОЙ ОЙЛГОХГҮЙ ЮМДАА.ХҮМҮҮСЭЭ ТА НАР ЯМАР ИХ УТААН ДУНД АМЬДРАХ ГЭЖ ЗОВОЖ БАЙГАА БОДДОО ЭНЭ ОМИКРОН МӨН ҮҮ УГААРТАЛТ БҮТЭЛТ БИШ ҮҮ????????

Холбоотой мэдээ

Back to top button