Нийгмийн
Өнөөдөр Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа татан авлаа
Эрээнээс Замын-Үүд боомт руу өнөөдөр 60 чингэлэг ачаа тээвэр татан авсан байна. БНХАУ-д гацсан чингэлэг ачаа, бараануудыг тээврийн жолоочид бус хилийн цэрэг, цагдаа, онцгой гэх цэргийн хүчний 50 орчим алба хаагчдыг томилон ажиллуулж буй. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Бид хилийн зурвас дээр дахин халдвар бүртгүүлэх юм бол 28 хоног хилээ хаалгана" хэмээсэн юм.
Өчигдөр /2021.01.12/ хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа татаад байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2.5 saya tugrugoor tatan avdag bsan achaag odoo konteinereer 18 sayiig ogch tatlaa gej yarij bna