Нийгмийн
Согтуудаа найман давхрын цонхоор үсрэхийг завджээ

Найман давхрын цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны 16 давхар орон сууцны найман давхрын шатны хонгилийн цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
Улмаар дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газарт очиход 57 настай иргэн Г найман давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.