Нийгмийн

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхийлөгчөөс зарлиг буулгахыг хүслээ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийг айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн дээдэлж хоймортоо залах зарлиг гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч хандахаа мэдэгджээ.

Тэрээр “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны эх сурвалж болсон Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөх нь монголчууд бидний бахархал нөгөөтэйгүүр үүрэг юм.

Монголынхоо ард түмнийг Үндсэн хуулиа өргөө гэрийнхээ хойморт хүндэтгэн залж, зүйл заалт бүрийг нь мэдэж, алхам бүртээ дагаж мөрдөн хэрэгжүүлэхэд уриалан үлгэрлэх, сурталчилан таниулах нь Монгол төрийн үүрэг гэдэгт итгэдэг.
Иймээс төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиа даяар олноо эрхэмлэн дээдлэн хоймортоо залах тухай зарлиг буулгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүхээс хичээнгүйлэн хүсч хандана” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Иргэдийн баталсан үндсэн хуулийг бол хоймороо зална. Нам бүлгийн баталсан үндсэн хууль үйлчилгээ муутайг 1992 онд батлагдсан үндсэн хууль давтсан 30 жил өнгөрснийг мэддэггүй юм уу

Зочин
Зочин

Бямбацогтоо, чи мэдэхгүй байх нь аргагүй .Чамайг хэн ч биш байхад Багабанди еөрнхийлөгч байхдаа айл өрх бүр ҮХ-иа гэртээ залахыг зарлигдсан шүү дээ. Дахих шаардлага байхгүй.

зочин..
зочин..

Баруун талд номын шкафд байж болохгүй юу? шинэ бурхантай болгох нь ээ. Бүр СОЦ үед 2 лоозон монгол,оросоор чээжилж байсан шиг болох нь ээ.

Иргэн
Иргэн

Та нар үндсэн хуулийг өөрчлөх гээд байдаг биз дээ одоо давхар дээл нөмрөх гээд үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа биз дээ. Дураа хүрэхээр өөрчилдөг ҮХ-ийг хоймортоо залах зарлиг гаргавал өөрчлөх бүрт нь солих болж байх уу. Зөв ярьж зөв сэтгэмээр юм биш үү

ЗочинБаатар
ЗочинБаатар

Та нарнэн ялангуяа Бямбадоржчи өөрөө сахь

Холбоотой мэдээ

Back to top button