Нийгмийн

"Омикроны оргил үед халдварын тоо 20 мянгад хүрнэ"

Өнөөдөр коронавирусийн халдвар 2010 бүртгэгдэв. Энэ бол төлбөртэй PCR шинжилгээ хийлгэж оношлогдон, бүртгэгдсэн иргэдийн тоо. Шинжилгээ өгөөгүй маш олон хүн бий. Тэдгээрийн тоог оролцуулахгүйгээр бүртгэгдсэн халдвар гэхэд л ийм өндөр байна. Гэвч омикрон мутацын давлагаа дөнгөж л эхэлж байгаа. Эл мутацын оргил үед халдварын тоо хэд хүрэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Цагаан сарын үеэр Омикрон мутацын оргил үе эхэлнэ. ДЭМБ-ын тодорхойлсноор Омикрон мутац нэг сар гарны хугацаанд үргэлжилнэ гэх тооцоо байгаа. Энэ үеэр халдварын тохиолдол 20 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Учир нь Омикрон мутац маш богино хугацаанд олон хүнд тархдаг. Тиймээс Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, гэр бүлийн хүрээнд ёслон тэмдэглэхийг уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button