Нийгмийн
Бэлх орчим үзэгдсэн хоёр чоныг байгаль руу үргээжээ

Нэгдүгээр сарын 15-ны үүрийн 05.00 цагт Сүхбаатар дүүрэг, 20-р хороо Бэлхийн төв замаар хоёр чоно явж байж болзошгүй бичлэг цахим орчинд цацагдсан. Тухайн мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас тодруулахад:
"Чоно суурьшлын бүсэд явж байна гэсэн дуудлага байгаль хамгаалагчдад ирсэн. Улмаар дуудлагын дагуу тухайн ойр орчмын айлуудад сэрэмжлүүлж, чоныг байгальд нь үргээсэн" гэв.
Ташрамд сонирхуулахад, Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрөгч 2021 онд суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн гэсэн 89 удаагийн дуудлага иржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хян�##�тын камер ажилладаг юм бн
Золбин нохой л бн
Хүүхэд нохойтой андуурах юм бна золбин нохойгоо устгаж барахгүй ядаж байхад чоно нэмэгдлээшдээ