Нийгмийн

Жүдоч Ц.Наранжаргал холимог тулааны улсын аварга боллоо

Монголын жүдо бөхийн 78 кг-ын тамирчдыг олон жил дэлхийд тахалж, нүүр царай нь болж яваа жүдочдын нэг нь Азийн аварга, ОУХМ Ц.Наранжаргал. 29 настай тэрбээр Азийн АШТ-ий мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын гурван хүрэл медальтай. Үүний сацуу “Их дуулга”-аас нэг мөнгө, гран при тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Ц.Наранжаргал холимог тулааны спортоор ч мөн авьяастайгаа харуулжээ. Анх удаа болсон улсын аваргын 70.3 кг-д түрүүлж, алтан медаль хүртсэн тэрбээр аваргын төлөөх тоглолтод Дотоод хэргийн их сургуулийн тамирчин Б.Булганыг ялжээ.

Сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны спорт руу шилжихээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button