Нийгмийн

Төрийн банкны “Хүндэтгэлийн аян-2022” урамшуулалт аян эхэллээ

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк” байх зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхрагыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 400 орчим АТМ, 3500 картаар үйлчлэгч байгууллага, 4200 ажилтнуудаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэсэн, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

Төрийн банк харилцагчдынхаа урам зоригийг нэмэх, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор олон төрлийн урамшуулалт аянуудыг зохиодог. Эдгээрийн нэг нь жил бүрийн цагаан сарын баярыг угтан ахмад харилцагчдаа хүндэтгэл үзүүлэн зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян” үйл ажиллагаа бөгөөд энэхүү аян нь уламжлал болгон зохиогдоод 10 дахь жилээ угтаж байна.  

Энэ жилийн хувьд Улаанбаатар хот болон орон нутгийн хамгийн өндөр настай 155 ахмадууддаа гарын бэлэг гардуулах бөгөөд Сар шинийн босгон дээр 45 ахмад харилцагч урамшууллын эзэн болох боломжтойгоороо онцлог юм.

Хүндэтгэлийн аяны хүрээнд 2022оны нэгдүгээр сарын 3-31-нийг дуустал шинээр болон нэмэлтээр тэтгэврийн зээл авсан, тэтгэврийн карт шинээр болон нэмэлтээр захиалан Гялсбанканд бүртүүлсэн, мөн өөрийн нэр дээр хадгаламж нээсэн болон хадгаламжиндаа мөнгө нэмсэн ахмад харилцагчид урамшууллын хөтөлбөрт оролцох боломжтой юм.

  • 2 харилцагчийг 4,000,000 төгрөг
  • 3 харилцагчийг 3,000,000 төгрөг
  • 4 харилцагчийг 2,000,000 төгрөгийн н тэтгэврийн зээлийг чөлөөлнө.
  • 5 харилцагчийн Төрийн банкан дахь хадгаламжинд 1,000,000 төгрөг
  • 31 харилцагч тус бүрт 100,000 төгрөгийг урамшуулал бүхий ОУ карт болон жилийн хураамж болох 20,000 төгрөгөөс чөлөөлөх юм.

Урамшууллын эздийг 2022 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр буюу битүүний өдөр “25-р суваг” телевизээр тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үл таалагч
Үл таалагч
2022-01-18 12:29

АНУ-д олон жил хадг####амж эзэмшиж тогтвортой харилцагч нартаа зул сарын баяраар к####ендарь, тэмдэглэлийн дэвтэр,үзэг, б####наас авахууд, уут, цүнх г.м. урамшууллыг жил бүр өгдөг юм билээ. Манайд бол хүүгээс нь хүү суутгадаг, бас 200₮,50₮ г.м. дээрмийн ажиллагаа нь дэндэж байгаа газар. Ичдэггүй энэ үйлдлийн шун####ын эзэд нь санхүү, банкны эзэд. Одоо тэр Хотгор шанагын Хүрэлбаатараас ... эхлээд цуврах биз. Дээрхэн үед банкны Чимэдцэрэн гэгч нөхөр хэсэг төрийн нөхдийн хамт улсын мөнгөөр казинод тоглож ####даж бсан. Мөн бидний мөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр гаргасан бсан. Хариуцлагагүй газар гэж ойлгодог.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x