ЭДИЙН ЗАСАГ

Төрийн банкны ажилчид 46 сая төгрөг, 5000 нэмнээ зудад нэрвэгдсэн малчдад өгчээ

Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд “Малчдадаа тусалъя” аяныг 4000 ажилтныхаа дунд өрнүүлэн цугларсан 46,725,000 төгрөгийг хандивлав. Мөн Төрийн банк "Нэг ажилтан нэг нэмнээ аян"-ыг өрнүүлэн 5000 нэмнээ бэлдсэн бөгөөд аймаг бүрт байрлах салбар нэгжээрээ дамжуулан малчдадаа хүргүүлж байгаа ажээ.

Монгол Улсын хэмжээнд банкнууд 1,2 их наяд төгрөгийн малчны зээлийг олгосон байдаг бөгөөд Төрийн банкны зүгээс нийт малчдадаа зээлийн эргэн төлөлтөд дэмжлэг үзүүлэх үүднээс 2024 оны 06 сарын 30-ныг дуустал хугацаанд малчны зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button