Нийгмийн

"Ачаа тээврийн үнэ 3.5 сая болж тогтворжсон"

БНХАУ-аас чингэлгээр ачаа барааг татах ажил энэ сарын 12-ны өдөр эхэлсэн. Уг ажлыг Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж төрийн албан дахь мэргэжлийн жолоочдоор дундын бүсээс тээврийг хийлгүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Авто Тээврийн үндэсний төвөөс цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Тэдний өгсөн мэдээллээр "Тээвэрлэлтийг Зэвсэгт хүчнээс зохион байгуулж хилийн 0 зурвасын гурван км замыг хариуцаж байгаа. Ингэхдээ Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэдэг. Үүнээс цааш Улаанбаатар хүртэлх тээврийг дотоодын 5000 гаруй тээвэрчид хийж байгаа.

Замын-Үүд-Улаанбаатар хот хоорондын ачаа тээврийн үнэ 3.5 сая болтлоо тогтворжоод байгаа. Энэ хуучин байсан үнэдээ дөхөж очсоныг харуулж буй.

БНХАУ-аас тавьж байгаа шаардлага нь халдварын тоог бууруул гэсэн. Ханги, Мандал боомтоор задгай тэвштэй экспортын тээврийг хийдэг байсан бол чингэлэг тээвэрт шилжсэн. Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн албан ёсоор чингэлэгт шилжсэн.

Хэвийн нөхцөлд эрээнээс-Замын үүд рүү 70-80 тонн ачаа орж ирдэг байсан. Улаанбаатар уруу 40-50 тонн байхаар замын стандарт тогтоогдсон байдаг.

Монгол Улс руу орж ирэх 9000 орчим чингэлэг хуримтлагдсан байснаас 300 гарныг нь татаад байна. Удахгүй овоорсон бараанууд шингэрнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x