Нийгмийн

С.Бямбацогт: Элчин сайдууд зүгээр л “жижүүр”, “гал унтраагч”-ийн ажил хийж байна

Өнөөдөр /2022.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн. Үүгээр нэр бүхий улсуудад суух Бүрэн эрхт элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Манай элчин сайд нар зүгээр л дипломат жижүүр л хийж байна. Тэнд асуудал гарвал л ажилладаг. Гал унтраадаг. Урьдчилж арга хэмжээ авч ажиллаж чаддаггүй, ийм байдалтай ажиллаж байна. Энэ чанарыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа юу?” гэлээ.

Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

“Манай улс нийт 47 дипломат төлөөлөгчийн газартай. Маш цөөн бүрэлдэхүүнээр нэлээд ажил амжуулдаг алба. Хэвлэл мэдээллээр ил тод гардаггүй ч олон ажил хийдэг гэдгийг хэлмээр байна. Өмнө нь янз бүрийн боловсролтой, янз бүрийн хэлний чадвартай томилгоонууд хийгддэг байсан. Шүүмжлэлийг үргэлж хүлээж авдаг. Харин өнгөрсөн жилээс элчин сайд нарт тавигддаг шаардлагыг чангаруулж, хяналт тавьдаг болсон” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 18:45

Ямар үхсэных нь г�##� унтраадаг юм бэ? Тэд мануухайны ч үүрэг гүйцэтгэдэггүй. Зүгээр л хоолны савнууд.

Зочин
Зочин
2022-01-18 19:02

ЭСЯам бол амр�##�тын газраас 100 дахин жарг�##�тай диваажин байдаг. ЭСЯаманд ажиллахын тулд тэрбум тэрбумаар авилгадаж таараа.

Холбоотой мэдээ

Back to top button