Нийгмийн

ХОМ: БНСУ-ын элчин Э.Сарантогос 300 саяын орон сууц, 33 саяын орлоготой

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилсон юм. Иймд түүний АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Түүний хувийн орлого нь 33.8 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 59 сая хэмээн 2020 онд мэдүүлжээ. Мөн 300 сая төгрөгөөр 2020 онд үнэлэгдэж байсан нэг орон сууцтай. Суудлын жижиг машин, Toyota, Crown- 1 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Дотоодын банк санхүүгийн байгууллагуудад 13.6 сая төгрөгийн мөнгөн хадгаламжтай гэж тус тус мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button