Шинэ сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн долоон жил долоон өөр албан тушаал хашчээ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болсон билээ. Өнөөдөр түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан. Зарим хүн “поп” гэж шүүмжилж, зарим нь ажил хэрэгч гэж үнэлдэг Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ыг удирдахдаа ямар ч байсан “амь оруулсан”. Түүний ажлын туршлага олон хүний анхаарлыг татдаг.
МАН-ын олонх боловсон хүчний адил НАМЗХ-гоор дамжсан тэрбээр 2015 оноос төрд ажиллаж эхэлжээ. Тухайн үед Шадар сайдын зөвлөхөөр таван сар ажилласан байна. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Эрдэнэт хотын хөгжил, судлагаа хүрээлэнгийн тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албан тушаалыг хашсан байна.
-2010-2012 он: НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга
2012-2015 он: НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
2015 оны I-VI сар хүртэл: Шадар сайдын зөвлөх
2015-2016 он: МХЕГ-ын дэд дарга
2016-2017 он: УИХ-ын гишүүний зөвлөх
2017-2018 он: Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
2018-2019 он: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
2019-2020 он: Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
2020 оны наймдугаар сараас: ШӨХТГ-ын дарга.
Л.САРУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү малнууд энэ хүнд ямар ажлын туршлага байна гэж энэ том яамыг өгч байгаа юм. Төрийн албанд бүтэн 1 жил ажиллаж үзээгүй нөхөр байна. Цүнх баригчаас өөр олигтой юм хийж үзээгүй юм биш үү
Мөрөөдлийнхөө ажлыг хийж байна гээд байсан яалаа… муу цүнх баригч л байсан байнашд… очих газраа очиж ажлыг шийдэж чаддаггүй, чадлаа хүрэх газраа л очиж дээрэлхэдэг байсан байж сайд болно гэж боддог байждээ. Энэ улс энэ байдлаараа хэзээ ч хөгжихгүйээ