УЛС ТӨР

Шинэ сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн долоон жил долоон өөр албан тушаал хашчээ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болсон билээ. Өнөөдөр түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан. Зарим хүн “поп” гэж шүүмжилж, зарим нь ажил хэрэгч гэж үнэлдэг Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ыг удирдахдаа ямар ч байсан “амь оруулсан”. Түүний ажлын туршлага олон хүний анхаарлыг татдаг.

МАН-ын олонх боловсон хүчний адил НАМЗХ-гоор дамжсан тэрбээр 2015 оноос төрд ажиллаж эхэлжээ. Тухайн үед Шадар сайдын зөвлөхөөр таван сар ажилласан байна. Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Эрдэнэт хотын хөгжил, судлагаа хүрээлэнгийн тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албан тушаалыг хашсан байна.  

-2010-2012 он: НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга

2012-2015 он: НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2015 оны I-VI сар хүртэл: Шадар сайдын зөвлөх

2015-2016 он: МХЕГ-ын дэд дарга

2016-2017 он: УИХ-ын гишүүний зөвлөх

2017-2018 он: Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн

2018-2019 он: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга

2019-2020 он: Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн

2020 оны наймдугаар сараас: ШӨХТГ-ын дарга.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 14:47

Эргүү м�##�нууд энэ хүнд ямар ажлын туршлага байна гэж энэ том яамыг өгч байгаа юм. Төрийн �##�банд бүтэн 1 жил ажиллаж үзээгүй нөхөр байна. Цүнх баригчаас өөр олигтой юм хийж үзээгүй юм биш үү

Зочин
Зочин
2022-01-18 15:27

Мөрөөдлийнхөө ажлыг хийж байна гээд байсан я�##�аа… муу цүнх баригч л байсан байнашд… очих газраа очиж ажлыг шийдэж чаддаггүй, чадлаа хүрэх газраа л очиж дээрэлхэдэг байсан байж сайд болно гэж боддог байждээ. Энэ улс энэ байдлаараа хэзээ ч хөгжихгүйээ

Холбоотой мэдээ

Back to top button