Омикроноо ханиадтай андуурч, ХАЛДВАР ТАРААГСАД

Эрүүл Мэндийн Яамнаас баасан гараг бүрт хүргэдэг нөхцөл байдлыг мэдээгээр Омикрон хувилбарыг хөнгөн, томуу хэлбэртэй байгаа хэмээж буй. Хэдийгээр цар тахал хөнгөрч, иргэдийн айдас буурч байгаа нь олзуурхууштай. Гэвч зарим иргэд “Томуугийн ханиад шиг хөнгөн юм бол Омикрон туссан ч яах вэ дээ” гэсэн байдлаар хандаж, энэ тухайгаа цахим хуудаснаа бичиж буй. Гэвч “Туссан ч яахав” гэдэг хэнэггүй байдлаас болж вакцинд хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд эл вирусээр хүндэрч, эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдсэн байна.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын эхэн үед омикрон мутац дэгдэхээс өмнө 1886 иргэн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байх үед 96 жирэмсэн эх, 217 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 1178 хүүхэд, 982 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс харахад вакцинд хамрагдаагүй бүлгүүд ихээр өвчилсөн нь харагдаж буй. Өглөө нь хөнгөн ханиад төдийхөн байснаа маргааш нь босож чадахгүй болтлоо булчин нь сулбайх, дархлаа нь ихээр унаж байгаагаа олон нийтэд цахим хуудсаараа дамжуулан хэлсээр байна. Түүнчлэн дархлаа муутай, хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай иргэдэд маш хүндээр тусна.
Хэт амин хувиа хичээж "Туссан ч яахав" гэгчид бусдыг бодож амны хаалтаа зүүх, халдварласан бол өөрийгөө тусгаарлах зэргээр арга авах хэрэгтэй. Ийн хэнэггүйтэж байгаа иргэд голчлон вакцин хийлгэхгүй байх заалтгүй, бүрэн болоод нэмэлт тунд хамрагдсан иргэд байгаа юм. Тиймээс хүн бүр дор дороо халдвар хамгааллын дэглэмээ сахиж, бусдыг хайрлах, өөрийгөө халдвараас хамгаалах нэн чухал асуудал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн
Утаанд угаартаж ханиаж хахаж цацаж байгаа нь худлаа бишшүү.Заав�##� омикрон байх �##�батай гэж үү? Энэ их утаанд хүмүүсийн УУШИГ жинхэнэ хар нүүрс болж байна тмйм байхад хүн ханиахгүй яахын харин ӨДИЙД УГААСААЛ ХАНИАД ГААЗАР АВДАГ ДЭЭРНЬ УТАА ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙХАД ҮХСЭНИЙХ НЬ ОМИКРОН
Үнэн шүү. Ард иргэд бид өөрсдөө өөрийгөө болон гэр бүлээ хамгахлна шүү