Нийгмийн

Хэвийн боовны дундаж үнэ 5000 төгрөг байна

Хоёрдугаар сарын 02-ны өдөр Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж Хар барс жил орох юм. Уламжлал ёсоор битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 01-нд айл бүр тавгийн идээ, будаагаа засна. Энэ баярт хамгийн чухал идээ бол сондгой тоот хэвийн боовоор өрж зассан идээ байдаг. Иймд Сар шинийн баярын хамгийн чухал идээ болох хэвийн боовны үнийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


  • "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үнэ багцаар худалдаалж байгаа бөгөөд 25 ширхэгтэй нь 187,500 төгрөг гэжээ. Үүний нэгж үнэ нь 7500 болох юм.
  • "Суман гүн" ХК-д 4000 төгрөгөөр худалдаалж байна.
  • "Өсөхбаян" ХК шар тостой ул боовны үнэ 5500 төгрөг.
  • "СтимоХК 3400-4200 төгрөгийн хооронд байна. Учир нь хэвийн боовныхоо зүсэлттэй зүсэлтгүйгээс хамаарч үнэ нь тогтмол бус байгаа юм.
  • "Бамбууш" ХК 3800-5500 төгрөгөөр дундуураа зүсэлттэй болон зүсэлтгүйгээр ялгаатай худалдаалагдаж байна.

Дээрхээс харахад зүсэлтгүй дан хэвийн боов 3400 болон түүнээс дээш үнэтэй байгаа бол зүсэлттэй буюу давхар харагддаг нь 7500 төгрөг хүртэл борлуулж байна.

Харин 2017-2019 онуудад хэвийн боовны дундаж үнэ 2300 төгрөг байжээ. 2020-2021 оны дундаж үнэ 3500 байсан бол 2022 онд 5000 төгрөг болж өмнөх онуудаас 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button