Б.Мөнгөнтуул, Ц.Батчулуун, С.Билгүүн, Т.Мөнхзул нар үндэсний шигшээ багт багтав

2022 шатрын спортын үндэсний шигшээ багийг шинээр бүрдүүлэхээр болсон билээ. Улмаар шигшээ багт багтаах тамирчдыг сорил тэмцээнээс сонгосон. Нийслэлийн I сургуулийн байранд 14-нд эхэлж, өчигдөр дууссан тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ес, эмэгтэйчүүдийнхэд 10 тамирчин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн ангилалд:

1. Их мастер С.Билгүүн 6.5 оноо
2. Их мастер Ц.Батчулуун 6.0 оноо
3. Их мастер Г.Мөнхгал 5.0 оноо
4. GM Д.Батсүрэн 4.5 оноо
5. IM С.Ганэрдэнэ 4.0 оноо
6. Их мастер У. Насанжаргал 3.5 оноо
7. IM Ү.Агьбилэг 3.5 оноо
8. FM Э. Энхнар 1.5 оноо
9. IM Г. Баттулга 1.5 оноо
Эмэгтэйчүүдийн ангилал:

1. WIM Т.Мөнхзул 8.0 оноо
2. WGM Б.Мөнгөнтуул 6.0 оноо
3. FM Э.Хулан 5.0 оноо
4. CM Т.Номиндалай 4.0 оноо
5. WFM Б.Ану 4.0 оноо
6. WIM Б.Баярмаа 4.0 оноо
7. WGM Ү.Үүрийнтуяа 4.0 оноо
8. WGM А.Энхтуул 4. 0 оноо
9. WCM М.Мандухай 3. 5 оноо
10. WFM Н.Наран-Эрдэнэ 2. 5 оноо.
Ангилалд тус бүрд эхний хоёр байрт шалгарсан тамирчдыг шалгаруулсан тул эрэгтэйчүүдээс Их мастер С.Билгүүн, Гавьяат тамирчин, их мастер Ц.Батчулуун, эмэгтэйчүүдээс ОУХМ Т.Мөнхзул, Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нар үндэсний шигшээ багийн тамирчин боллоо. Мөн тэд энэ оны есдүгээр сард болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрх өвөртлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан мундаг юм аа