Нийгмийн

ТОДРУУЛГА: "Оргио" тахианы сав баглаа хомстож, жижиг дэлгүүрт нийлүүлэх боломжгүй болжээ

"Оргио" тахиа дотоодын үйлдвэрлэгч гэдэг боловч хилд хаагдсанаас хойш худалдаанд гарах нь багассан. Иргэд үүнээс үүдэн "Импортын бүтээгдэхүүн байж" гэх мэдээлэл гараад байгаа юм. Иймд "Оргио" тахианы маркетинг борлуулалтын албаны дарга Б.Номингоос тодрууллаа.

-"Оргио" тахиа худалдаанд гарч байгаа юу?

-Бид тахиагаа өөрсдөө өндөглүүлж, үржүүлээд нядалгаанд оруулдаг. Бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Жижиг дэлгүүрүүдэд нийлүүлэхгүй байгаа.

-Ямар шалтгаанаар жижиг дэлгүүрүүдэд нийлүүлэхгүй байна вэ?

-Уут нийлүүлэг компанийн маань бараа тасарсан учраас савлагааны хомстолтой байгаа юм. Тиймээс жижиг дэлгүүрүүдэд нийлүүлэлт хийж чадахгүй зөвхөн том сүлжээ дэлгүүрүүдэд л нийлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button