Нийгмийн

Ц.Анандбазарын асуудлаар Б.Сүндэрьяагаас дахин байцаалт авчээ

Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн талаар анх ам нээж, анхаарлын төвд оруулсан байдаг. Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэхээр хуультай юм.

Гэтэл түүнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүнийг эгүүлэн татах бичиг УИХ-д оруулж ирээгүй байна.

Тэгвэл Ц.Анандбазарын хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Сүндэрьяагаас цагдаагийн байгууллага дахин мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ талаар сошиал хуудастаа бичихдээ "Яг одоо би байцаалт өгөх гээд Цагдаагийн газрын үүдэнд сууж байна. Яг энэ мэдрэмжийг мэдрэхээр хаашаа ч хамаагүй зугтаамаар үхмээр санагддаг. Хүүхдүүдтэйгээ хичээлээ заагаад л овоо сэргэлэн цовоо байсан юмсан. Муухай гэсэн дурсамж бүр Ц.Анандбазартай холбоотой. Энэ бүрийг нэг бүрчлэн санаж олон цагийн байцаалтаар дахин дахин ярина гэдэг хуучин аймшигтай мэдрэмжүүдийг мэдэрч яг там шиг санагдаж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 17:41

Нам \ МАН \ ба төр \ Занданшатар \ энэ ДООД СҮВНИЙ ДОНТОНГУУДАА монголын насанд хүрсэн ба хүрээгүй бүх хүн мэдсээр байхад яах г эж хаацайлж - хадг�##�аж - хамга�##�саар байдаг юм бэ ... ?? Өмхийрүүдэх гэдэг юм у - өтөөх гндэг юм у - үнэд оруулах гэдэг юм уу .. ??? Хэтэрлээ ш дээ .. . Ши . Батбаяраас нь эхлээд Одбаяр , Болорчулуун хүртэл жагса�##�т гаргаж зарлаач , хүмүүс ээ

Зочин
Зочин
2022-05-05 18:24
Reply to  Зочин

СЭЖИГТЭНД ХАТУУРАХГҮЙ МӨРТЛӨӨ ХОХИРОГЧДОО СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТАНД ОРУУЛЖ ЗАЛХААХ ХЭРГИЙГ БҮДЭГРҮҮЛЭХ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ АРГА ЗАМЫН НЭГ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА. ОЛОН ГЭРЧ ,БАТЛАГДСАН ИЙМ АСУУДЛЫГ ИЙМ УДААН ШАЛГАДАГ НЬ ДЭЭРХИ ХАРДЛАГИЙГ ТӨРҮҮЛЖ БАЙНА..ХЭРГИЙГ ЗОРИУДААР УДААШИРУУЛДАГ НЬ ХОХИРОГЧИЙГ ҮАЛХААХ ЦАГ ХОЖИХ СЭЖМГТЭН ХОХИРОГЧТОЙ ТОХИРОЛЦСНООР ХОХИРОГЧИЙН НЭР ХҮНД УНАХ АСУУДАЛУУД ҮҮСДЭГ .

Уншигч
Уншигч
2022-01-20 18:28

завхарсан гаж донтонг их хурлаас �######�уулах болоогүй юу

Үнэн
Үнэн
2022-01-21 12:30

Манай улс төрчид авилг�##�д идэгдсэн болохоор гэмт хэрэгтэн чөлөөтэй яваад, хохирогч дахин дахин байца�##�т өгч давхар хохирч байна. Дээр нь зарим иргэд хохирсон эмэгтэйг улам доромжилж, хүчиндэгчийн т�##�д ордог. Занданшатар 1 тэрбумын хаусыг Анандбазараас авснаас болж Анандпбазарыг цагдаа, прокурор ш�##�гах ажил гацаж байна. Авилг�##� гэдэг ийм л аюултай. Занданшатарыг �######�уулахгүй бол УИХ гэмт хэрэгтэн, хүчинпэгчпээр дүүрлээ.

Холбоотой мэдээ

Back to top button