ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
“Бөгжний эзэн” цувралын шинэ трейлер цацагдлаа

“Бөгжний эзэн” цувралын дараагийн анги 2022 оны есдүгээр сард нээлтээ хийнэ. Эхний цувралд нь найман анги багтсан ба хамгийн багадаа таван цуврал гарах юм байна.
“Амазон” компани “Бөгжний эзэн: Эрх мэдлийн бөлзөг” цувралынхаа анхны трейлерийг олон нийтэд танилцууллаа. Шинэ цувралын нээлтийг 2022 оны есдүгээр сарын 2-нд хийхээр төлөвлөсөн ба цувралд өмнө нь дүр бүтээсэн олны танил жүжигчид болон шинэ дүрүүд ч гарч ирэх аж.
Цувралыг Хуан Антонио Байона найруулжээ. Зураг авалтыг Их Британид хийсэн ба эхний цувралыг “Амазон” компани 465 сая ам.долларын өртгөөр бүтээсэн байна. Энэ нь урьд өмнө хийгдэж байсан цувралуудаас хамгийн үнэтэй цувралд тооцогдож байгаа аж.
(Эх сурвалж: US Magazine)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.